loader
Сураггүй болсон хүүг эрэн хайж байна

Сураггүй болсон хүүг эрэн хайж байна

Энэ сарын 5-ны 19.00 цагийн орчим Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт багт хүүхэд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 6 дугаар сарын 6-ны өдрийн 00.38 цагт бүртгэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн Б-гийн хүү Д /9 настай, эрэгтэй/-ыг 6 дугаар сарын 6-ны өдрийн 7.00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эрдэнэшанд багийн “Эргийн нуруу” гэдэг газар тус сумын харьяат иргэн Г нь гэрээсээ явган гараад сураггүй болсон дуудлага аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тус иргэн 6 дугаар сарын 3-ны өдөр гэрээсээ гарсан талаар 6 дугаар сарын 5-ны өдрийн 11.20 цагт аймгийн ОБГ-т мэдээлсэн байна.

Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Г/42 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19.50 цагт тус аймгийн Баянговь сумын Цоохор багийн “Мушгай” гэдэг газар буюу гэрээс нь зүүн урд зүгт 75 км-аас эсэн мэнд олсон байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Засгийн газар төсвийн хэмнэлтийн бодлогын талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 09:00 цагт эхэллээ.

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН НӨЛӨӨЛӨЛД БАГТСАН ИРГЭН ТУС БҮРД 15,1 САЯ ТӨГРӨГ ОЛГОХЫГ ОЛГОХЫГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар эрчим хүчний чиглэлээр хэрэгжих төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар танилцуулга хийснээ Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.Энэ үеэр Эрдэнэбүрэ

Архины үйлдвэрлэл, худалдааг цахимаар хянана

Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдааны эргэлтийг хянах зорилгоор Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Хууль батлагдвал манай улс анх удаа арх