loader
УИХ-ын чуулганы танхимд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг заллаа

УИХ-ын чуулганы танхимд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг заллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлигийг 2022 оны долдугаар сарын 11-ний өдөр гаргасан.

Уг зарлигийг төрийн эрх барих дээд байгууллага-Монгол Улсын Их Хурал хэрэгжүүлж, чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.

Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залах ёслол УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы нээлтийн үеэр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүд эш хөрөгт хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 159 дүгээр зарлигийн Нэгдүгээр зүйлд “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай” хэмээн заажээ.

 

Эх сурвалж: ЕТГ-ын Хэвлэл Мэдээллийн Алба

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг хугацаагүй олгох санал гаргажээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.Монгол Улсад "MNS 52742017" стандартын дагуу ломбардыг зохицуулж ба

Х.БАТТУЛГА: АРДЧИЛСАН НАМД ЭВ ДУТАЖ БАЙГАА Ч ХҮЧ ДУТАХГҮЙ

Сүхбаатар аймгийн Ардчилсан намын гишүүд, ардчиллыг дэмжигч иргэдтэй уулзаад өнөөдөр Дорноговь аймагт ирлээ.Сүхбаатар аймаг бол УИХ-ын ээлжит сонгуулиар Ардчилсан намын төлөөллийг сонгосон, намын анха

Энэтхэг улс тусгаар тогтосны 75 жилийн ойг тэмдэглэв

Энэтхэгийн Тусгаар тогтнолын 75 жилийн ойг 2022 оны 8 дугаар сарын 15-ны өглөө Монгол Улсад ажиллаж амьдарч буй Энэтхэгчүүд болон Энэтхэгийн Монгол анд нөхдийн хамт ЭСЯ-ны байранд тэмдэглэлээ.Төрийн д