loader
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын эрчим хүчний ажлын явц 61 хувьтай байна

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын эрчим хүчний ажлын явц 61 хувьтай байна

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын доод бүтцийн ажил 98 хувь, дэд бүтцийн ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 4-ний байдлаар:

Барилгын ажлын доод бүтцийн ажлын гүйцэтгэл:

  • Газар шорооны ажил 100%,
  • Гүүрийн ажил 98%,
  • Ус өнгөрүүлэх хоолойн ажил 100%,

Дэд бүтцийн ажлын гүйцэтгэл:

  • Дээд бүтцийн угсралтын ажил 79.4%,
  • Өртөө зөрлөгийн барилга 95%,
  • Замыг төслийн түвшинд өргөж чигжих 42.8%,
  • Эрчим хүчний ажил 61 хувьтай байна.

Дээрх барилгын болон дэд бүтцийн ажил дууссаны дараа техникийн комисс ажлыг хүлээн авах ёстой. Техникийн комисс нь бүрэн дууссан барилга байгууламж, өртөө, зөрлөг хоорондын зам, сум, дохиоллын байгууламжийг хэсэгчлэн хүлээж авах боломжтой бөгөөд тус комисс нь төслийг бүрэн хүлээж авсны дараа зүгшрүүлэх тээврийг эхлүүлэх аж. Харин зүгшрүүлэх тээврийг 75 мянган тонн хүртэл хийж болох бөгөөд түүний дараа улсын комисс хүлээх авах процесс явагдана. Улсын комисс хүлээн авснаар суурь бүтэц эзэмшигчийг тодорхойлж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлэх юм.

Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам нь Дорноговь аймгийн Мандах, Зүүнбаян, Хөвсгөл, Хатанбулаг сумдын газар нутгаар дамжин Монгол-Хятадын хилийн Ханги-Мандал боомтын улсын хил нэвтрэх цэг хүртэл 226.9 километр урттай, 2 өртөө 6 зөрлөгтэйгөөр төлөвлөгдсөн. Хамгийн бага радиус нь 1,200 метр төдийгүй хоногт 9 хос галт тэрэг буюу жилд 20 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх юм.

Одоогоор төслийн газар шорооны ажилд 31, төмөр бетон хоолойн ажилд 37, барилгын ажилд 3, эрчим хүчний ажилд 1 буюу нийт 72 аж ахуйн нэгж ажиллаж байгаа аж.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Оны онцлох "Parasite" киног заавал үзэх 10 шалтгаан

2019 оны хамгийн шилдэг, хамгийн олон хүнд хүрсэн кинонуудын дунд нэр нь Ази тивээс цойлон гарч ирж, тодоор гэрэлтсэн нэг кино бол "Parasite" билээ.Үзэгчдийн хүлээлтийг тултал нь нэмж байсан ч манай к

ШИНЭ ДУУ: Ginjin & Mrs M - Sunuunu

“Нero”  энтертайнмент Азийн тивийг “бүтээлцжээ”

“Нero” энтертайнмент Азийн тивийг “бүтээлцжээ” “Hero” энтертайнмент грүпп 2022 онд ХБНГУ-ын “Story House Productions” компани болон бусад оролцогчтой хамтран дэлхий дээрх хамгийн том тив болох Аз