loader
Иргэд 27 нам, хоёр эвсэл, 1400 орчим нэр дэвшигчээс сонголтоо хийнэ

Иргэд 27 нам, хоёр эвсэл, 1400 орчим нэр дэвшигчээс сонголтоо хийнэ

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт болоход 31 хоног үлджээ. Хуулийн дагуу сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчээ тодруулж, сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хугацаа дуусгавар болж, 19 нам, хоёр эвслээс нийт 1371 нэр дэвшигчийн маериалыг хүргүүлсэн байна.

Үүнээс 985 нь тойрогт нэр дэвшиж байгаа бол 385 нь намын жагсаалтаар нэр дэвшиж буй.

УИХ-ын сонгуульд анх 27 нам, хоёр эвсэл, 77 бие даагч нэр дэвшихээр мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлснийг аудит дүгнэлт хийж, СЕХ-нд хүргүүлсэн. Сонгуулийн ерөнхий хороонд сонгуульд оролцохоор бүртгүүслэн намуудаас Гэр хороолол хөгжлийн нам, Дэлхийн монголчуудын нам, Монголын либерал нам хуульд заасан хугацаанд нэр дэвшигчийн материалаа ирүүлээгүй бол Ардчилал шинэчлэлийн нам энэ сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Харин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 45 хүн баримт бичгээ ирүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, энэ удаагийн УИХ-ын сонгуульд тойрогт 1416 нэр дэвшигч оролцох бол намын жагсаалтаар 385 хүн нэр дэвшинэ гэсэн үг.

Сонгуулийн ерөнхий хороо нам, эвсэл, бие даагчдаас ирүүлсэн бичиг баримтыг хянаж, зургадугаар сарын 1-ний дотор бүртгэх эсэхээ шийдвэрлэж тогтоол гарах зохицуулалттай. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэх тогтоол гаргаж, нэр дэвшигийн үнэмлэх гардуулна. УИХ-ын сонгуульд албан ёсоор оролцохоор бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан бол хуулийн дагуу зургадугаар сарын 9-ны өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, зургадугаар сарын 26-ны өдрийн 00.00 цагт дуусгавар болно.

УИХ-ын сонгуульд оролцох намуудаас Ардчилсан намаас нэр дэвшигчдийн материал бүхий нэг тогтоол, харин хоёр иргэнээс гомдол ирсэн учраас Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан намын удирдлагатай уулзаж, асуудлыг тодруулна гэдгээ хэлэв. Ардчилсан намын зарим гишүүд Үндэсний бодлогын хорооны хуралдааны үеэр санал авсан зарим нэр дэвшигчийн мэдээлэл солигдсон гэх гомдлыг гаргаж, маргаан үүсгээд байгаа юм.

Энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор буюу намын жагсаалт, тойрогт нэр дэвшүүлэх зарчмаар явахаас гадна гадаадад байгаа сонгогчид саналаа өгнө. Гадаадад байгаа сонгогчид 2024 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө санал өгөх эсэхээ мэдэгдэж, баталгаажуулах ёстой. 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны тавдугаар сарын 6-аас зургадугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ биечлэн болон цахимаар бүртгүүлнэ.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч гадаадад байгаа сонгогч зургадугаар сарын 20, 21, 22 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ буюу дөрвөн өдөр саналаа өгнө.

Ингэхдээ бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгөх юм.

Сонгуулийн ерөнхий хороо хуулийн хугацаандаа нэр дэвшигчдээ тодруулж, нэр дэвшигчид сурталчилгааны ажилдаа орно. Ирэх дөрвөн жилд ямар бодлого дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэх вэ гэдгээ танилцуулж, тайлагнана. Одоо УИХ-ын гишүүн бол нам, Засгийн газар, парламентад хийсэн ажлаа танилцуулж, ирэх дөрвөн жил юу хийх, ямар ажлаа үргэлжлүүлэх, улс орны хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахад юу анхаарах гээд сонгогчидтойгоо уулзана. Мэдээж нэр дэвшиж буй хүн бүхэн сонсоход сайхан амлалт, төлөвлөгөө танилцуулна.

Улстөрчид сонгогчдод хайр зарласан, өрсөлдөгчөө муулж, харлуулсан, магтаал, шүүмжлэл зэрэгцсэн мэдээллийн асар их урсгал дунд бид сар гаруй хугацааг өнгөрөөх нь ээ.

Сонгогч бүр иргэнийхээ үүргийг биелүүлж, сонгуульд саналаа өгч оролцох нь хамгийн чухал. Аль намын бодлого, нэр дэвшигчид саналаа өгөх нь сонгогч таны эрх бөгөөд гагцхүү сонгуульдаа заавал орж, ирцээ бүрдүүлэх нь нэн чухал юм. Мөн сонгогчид энэ удаад тойрогт нь нэр дэвшиж буй нэр дэвшигчид санал өгөхөөс гадна намд санал өгнө. Тухайн намд санал өгснөөр намын жагсаалтд бичигдсэн нэр дэвшигчид УИХ-ын гишүүн болно гэсэн үг.

УИХ-ын сонгуульд оролцож буй 1416 сонгогчоос өөрийн тойргийн мандатын тоогоор саналаа дугуйлахаас гадна 19 нам, хоёр эвлээс сонголтоо хийж дугуйлна.

Тойргийн нэр дэвшигчээ мандатын тоогоор дугуйлах, сонгуульд оролцож буй нам, эвслийг мөн давхар дугуйлснаар таны санал хүчинтэй гэдгийг сонгогчид анхаарах ёстой юм. Жишээлбэл, танай тойрогт 10 мандаттай бол сонгогч та бичигдсэн нэр дэвшигчдээс заавал 10 нэр дугуйлаад мөн нам, эвслээс сонгож дугуйлснаар таны санал хүчинтэй болно. Хэрэв 10 мандаттай тойрогт нэр дэвшиж буй нэрсээс 9-г дугуйлж, нам, эвсэл санал өгвөл таны санал хүчингүй болно гэсэн үг. Эсвэл зөвхөн нам дугуйл, нэр дэвшигчийг сонгоогүй бол мөн л хүчингүй.

Тиймээс сонгуульд саналаа өгөхдөө санал өгөх заавартай сайтар танилцаж саналаа өгөхийг сонгогчдод сануулая.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Даншиг наадам-Хүрээ цам 2022”-д унаач хүүхдийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллана

Хүй долоон худагт 8 дугаар сарын 6, 7 буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын үеэр хязаалан болон их насны морьдын уралдаан болн

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ-ны газрын дарга нар, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй нийслэлийн дүүргийн удирдлагуудтай уулзлаа.Э

"Хавдрын эмчилгээний зардлыг төр хариуцах хууль хэрэгжихгүй байна"

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий зөвлөл /ЭМДЕЗ/-ийн 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэчилсэн тогтоолоос шалтгаалан хорт хавдартай иргэд хохирч байгаа талаар өнөөдөр /2024.06.04/ ир