loader
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ-ны газрын дарга нар, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй нийслэлийн дүүргийн удирдлагуудтай уулзлаа.

Энэ үеэр Дэд сайд, дүүргийн Засаг дарга нарыг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажилд хороодоо зохион байгуулалтад оруулж, бодит тоон мэдээллийг ирүүлэх, компани, бизнес эрхлэгчид, хувийн цэцэрлэгийнхнийг татан оролцуулж хамтарч ажиллахыг хүслээ.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг дүүргүүдэд ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Энэ долоо хоногт Налайх дүүрэгт ажиллана.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд түрээсийн цэцэрлэг, байгууллагын цэцэрлэг болон хувийн цэцэрлэгийг шинээр бий болгоход анхаарч ажиллаж байгаа. Мөн төрийн өмчийн байруудыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн гадна үлдсэн 34 мянган хүүхдээс 22 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгтэй болгосон. Одоо 11 мянган хүүхдийг энэ онд багтаан цэцэрлэгт хамруулах ажлыг дүүргийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлнэ.



Энэ ажлыг зохион байгуулахад үүсэж буй хүндрэлийг тодруулахад, иргэдийн шилжилт хөдөлгөөн, хаягийн мэдээлэл дутмаг, дүүргүүдийн шинэ хороодын зохион байгуулалтын асуудал байгааг онцолж байв. Үүнд анхаарч ажиллахыг дүүргийн удирдлагуудад танилцууллаа. Тэд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхдээ түрээсийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг дүүрэг бүрдээ судалж, ажил хэрэг болгохоор болов.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Эдди Теотой уулзлаа

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан ёсоор угтах ёслол боллоо.Ёслолын дараа Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн зөвлөли

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН БАРИЛГЫН АСУУДЛААР ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд эрүүл мэндийн салбарт нэн яаралтай шийдвэрлэх асуудлуудаас ХСҮТ-ийн шинэ барилга, УНТЭ-д Эрхтэн шилжүүлэх төв барих талаар са

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөө, маргаашдаа Хөвсгөл аймгийн нутаг, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар халуун байхыг анхааруу