loader
НАС БАРСАН ЭЭЖТЭЙГЭЭ ХОЁР ЖИЛ АМЬДАРСАН ЭМЭГТЭЙГ БАРИВЧИЛЖЭЭ

НАС БАРСАН ЭЭЖТЭЙГЭЭ ХОЁР ЖИЛ АМЬДАРСАН ЭМЭГТЭЙГ БАРИВЧИЛЖЭЭ

БНСУ-ын Инчон хотод 47 настай эмэгтэйг хоёр жил гаруйн хугацаанд нас барсан ээжтэйгээ хамт амьдарсан хэргээр баривчилжээ. Тодруулбал, тэрээр ээжийнхээ нас барсныг бүртгүүлэлгүй, цогцсыг нь хоёр жил байрандаа хадгалсан бөгөөд энэ хугацаанд ээжийнхээ нийгмийн халамжийн нийт 17 сая воныг завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Солонгосын хуулиар түүнд долоо хүртэлх жилийн ял оноох магадлалтай юм. 

Халамжийн албаныхан сүүлийн хоёр жилийн хугацаанд түүний ээж ямар нэг эмчилгээ хийлгээгүйг анзаарч, хэргийг олоход түлхэц болжээ. Тэрээр ээжийнхээ араг ясыг хөнжлөөр бүтээн хадгалж байсан ба түүний ээж 2020 оны наймдугаар сард 76 насандаа нас барсан гэж цагдаа нар таамаглаж байгаа юм. Тэрээр ажилгүй нэгэн бөгөөд ээжийнхээ халамжийн мөнгөөр өдөр хоногийг аргацааж байсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.

SOURCE: KOREA HERALD

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.Хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын гишүүд

Наймдугаар сарын 10-ны дотор цэцэрлэгийн эхний бүртгэлийг хийнэ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 10-нд эхлэх талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Цэцэрлэгийн элсэлтийн тухайд хамран сургах тойрогт хэдэн хүүхэд байгаа, яаж хамран сургах той

Мөнгөнд худалдагдаагүй уран бүтээлч хэнээс ч айж ичихгүй хэлэх гэснээ хэлчихдэг!

Big Gee - Songo Uil ft. DJ CrazyTuk