Эрүүл мэндийн даатгалын ерөнхий зөвлөл /ЭМДЕЗ/-ийн 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэчилсэн тогтоолоос шалтгаалан хорт хавдартай иргэд хохирч байгаа талаар өнөөдөр /2024.06.04/ иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тодруулбал, хорт хавдрын дараах химийн болон бай эмчилгээнд эмчийн заавраар хамрагдах бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээг эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан төрийн өмчийн болон хувийн аль ч эмнэлгээс хамтын төлбөргүйгээр тусламж үйлчилгээ авах боломжтой.
ЭМД-ын сангаас хорт хавдрын дараах химийн болон бай эмчилгээний хугацаанд хэрэглэсэн, хордлого тайлах эмчилгээ, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, сувилахуйн болон сэргээн засах тусламж, үйлчилгээ, хоолны болон холбогдох бүх зардлыг Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын сангаас 100 хувь хариуцан санхүүжүүлнэ хэмээх тогтоол хэрэгжихгүй байна гэж үзжээ.
Түүнчлэн “Төлбөрийн нь төр хариуцах эмийн зардлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх журам”-ын 2.6.4-т хэрэв “Төлбөрийг нь төр хариуцах эм”-ийн системд нэг өдөр бүртгэгдсэн иргэдээс сонголт хийх шаардлага тулгарвал тухайн иргэдийн орлогын түвшинг харгалзаж, орлого багатай иргэдийг түрүүлж сонгох” хэмээн заасан нь хорт хавдрыг даван туулагч иргэдийг ялгаварлан гадуурхсан, эмнэлгийн байгууллагад авлига үүсэх нөхцөлийг бий болгосон гэж үзэж буй юм.
“Наран ижий заяа” ТББ-ын тэргүүн, даван туулагч иргэн Ш.Ариунаа:
-Хорт хавдрын эмчилгээ өртөг өндөр, хорт хавдрын бай эмчилгээ даатгалд ороогүй, санхүүгийн бэрхшээл алхам тутамд тулгардаг энэ нөхцөлд бид дуу хоолойгоо хүргэхээс өөр арга алга байна. Хамгийн сүүлд болсон ногоон автобусны хэрэг гэхэд ямар их мөнгө тэнд яригдаж байна. Гэтэл хавдрын өвчлөлтэй харьцангуй цөөхөн иргэдийнхээ эм тарианы чанарыг сайжруулах, эмчилгээ, үйлчилгээнд нь яагаад сэтгэл гаргаж болдоггүй юм бэ. Бид төрөөс гуйгаад байгаа хэрэг биш. Төр угаасаа энэ төлбөрүүдийг даана гэж хуульдаа тусгасан мөртлөө үүнийхээ араас яагаад дүгнэлт, хяналтаа хийдэггүй юм бэ гэдэгт харуусал төрж байна гэв.
Хуульч, өмгөөлөгч Н.Баттогтох:
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1.10-т “Хорт хавдрын химийн болон туяа эмчилгээний төлбөрийн төр хариуцна” түүнчлэн, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 24.6.6-д ‘Сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн зарим өвчний эмнэлгийн эмчилгээний төлбөрийг төр 100 хувь хариуцна” гэж тус тус заасан байдаг. Эдгээр хуулиудаас харвал хорт хавдартай иргэдийн эмчилгээний зардлыг төр 100 хариуцах юм байна гэсэн ойлголтыг төрүүлж байна. Гэтэл бодит амьдрал дээр эдгээр хуулиуд хөрсөн дээрээ бууж байна уу гэвэл үгүй. Иргэн А өнөөдөр хорт хавдраар оношлогдоод харьяа эмнэлгийн байгууллагатаа очлоо гэхэд эмнэлгийн байгууллагын ажилтан урдаас нь таны өвчнийг үзэх өнөөдрийн тоо гүйцсэн байна, тиймээс таныг эмчлэх боломжгүй гэсэн хариу өгдөг. Ингээд иргэн А-г буцаадаг. Иргэн мэдээж хуульд заасан заалтуудыг үзүүлнэ. Энэ үед эмнэлэгийн ажилтан зардлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх журам”-ын 2.6.4 буюу“Төлбөрийг нь төр хариуцах эм”-ийн системд нэг өдөр бүртгэгдсэн иргэдээс сонголт хийх шаардлага тулгарвал тухайн иргэдийн орлогын түвшинг харгалзаж, орлого багатай иргэдийг түрүүлж сонгох” журмыг үзүүлдэг. Монголд хуулиас илүү давсан журмаар эрүүл мэндийн байгууллага ажиллаж байна гэв.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан түүний хүргэсэн мэндчилгээг энэ ташрамд уламжилъя. Тэрбээр “Монголын хүүхдүүд баяр баясгалантай, инээд хөөрөөр цалгиж, ээжүүд аз жаргалтай байгаасай гэж зорьж манай намынхан бодлогоо хэрэгжүүлж ирсэн. Ардчилсан нам Хүүхдийн мөнгийг санаачлан хэрэгжүүлсэн түүхтэй. Цаашдаа ч ээжүүд, хүүхдүүдээ дэмжсэн төртэй байхын төлөө зүтгэнэ. Та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэе” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
6/26
Эдийн засаг
Монголбанк төлбөр тооцооны цахим системээр олон улсын хуралдаан зохион байгуулав
Сэтгэгдэл үлдээх