loader
Буудлагын ДАШТ: 25 метрийн дасгалд Монголын тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

Буудлагын ДАШТ: 25 метрийн дасгалд Монголын тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

Египетийн Каир хотноо болж буй буудлагын спортын насанд хүрэгчдийн 53 дахь удаагийн ДАШТ-нээс манай тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн том калибрын гар бууны 25 метрийн дасгалд есөн тамирчин онч сорьсноос Ц.Мөнхзул 585 оноогоор (293+292) алтан медаль хүртэж, Т.Баярцэцэг 564 оноогоор (277+287) мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр эхний шатанд зургаад жагсаж байсан ч түргэн буудлагаа сайн буудсанаар дэд байр руу дэвшиж чадсан юм.
Түүнчлэн Э.Хишигдэлгэр 557 оноогоор (286+271) хүрэл медаль хүртсэнээр манай гурван тамирчин уг дасгалын бүх медалийг хамлаа.
Ингэснээр манай тамирчид энэ жилийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. 10 дугаар сарын 24-ний өдөр 50 метрийн сонгомол гар бууны холимог багийн дасгалд Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар мөнгөн медалийн эзэн болсон юм.



foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Олон улсын кино наадмаас Монголын уран сайхны кино шагнал авлаа

Монгол уран бүтээлчдийн бүтээсэн хоёр уран сайхны олон улсын кино наадмаас шагнал хүртжээ.

Реппер LIL PUMP Монгол Улсад ирлээ

Хуур хөгжмийн наадам (XMF) нь олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголд нэвтрүүлэх, төв Ази бүс нутгийн жуулчдыг Монгол улс руу татдаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон хөгжмийн наадам болох

“Хөхөө” уран сайхны кино "Киношок" олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн байна

Найруулагч Ж.Жанчивдоржийн уран бүтээл “Хөхөө” уран сайхны кино 31 дэх удаагийн "Киношок" олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртжээ.