loader
“Хөхөө” уран сайхны кино "Киношок" олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн байна

“Хөхөө” уран сайхны кино "Киношок" олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн байна

Найруулагч Ж.Жанчивдоржийн уран бүтээл “Хөхөө” уран сайхны кино 31 дэх удаагийн "Киношок" олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртжээ.


ОХУ-д 2022 оны есдүгээр сарын 25-наас энэ сарын 2-нд зохион байгуулсан 31 дэх удаагийн “Киношок" олон улсын кино наадмаас шилдэг эрэгтэй дүр, шилдэг эмэгтэй дүр, шилдэг кино, шилдэг найруулагч зэрэг шагнал хүртжээ. Шилдэг эрэгтэй дүр төрөлд Ц.Цэрэнболд, Шилдэг эмэгтэй дүр төрөлд МУГЖ Т.Борхүү, Шилдэг найруулагч төрөлд Ж.Жанчивдорж, Уран сайхны шилдэг киноны "Golden Vine" цом зэрэг шагналын эзэн болсон байна.

“Хөхөө” уран сайхны кино 2020 онд 12 дахь удаагийн “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын монгол кино хэсгийн “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч” шагналыг хүртэж байсан юм.

Уг кинонд эх үрийн харилцаа, ахан дүүсийн холбоо, нийгмийн төрхийг тольдон харуулжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Жүдочид тивийн АШТ-д оролцохоор Казахстан улсад очжээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэл Нурсултан хотноо энэ сарын 4-7-нд болно.Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчид даваа г

Баянзүрх дүүрэгт менингококк халдвар бүртгэгдэж, зөвлөмж гаргалаа

Баянзүрх дүүрэгт менингококкт халдварын тохиолдол бүртгэгдэж онош батлагдсан тул дараах зөвлөмжийг хүргүүлж байна.Менингококкт халдвар нь манай оронд 8, 10, 15 жилийн үечлэлтэй тохиолддог боловч товло

24 болон түүнээс дээш суудалтай, 45-аас дээш хүний багтаамжтай нийтийн тээврийн шинэ автобусыг татваруудаас чөлөөлнө

Импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нийтийн тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусны жагсаалтыг Засгийн газар өнөөдөр баталжээ.Барааг тодорхойлох, кодлох уялд