loader
МИАТ компаниас ирэх сараас шууд нислэг үйлдэнэ

МИАТ компаниас ирэх сараас шууд нислэг үйлдэнэ

МИАТ компаниас ирэх зургаадугаар сард гадаад улс руу хийгдэх нислэгийн хуваарийг танилцууллаа.

Тодруулбал "Боинг 767-300" агаарын хөлгөөр долоо хоногт Франкфурт руу тав, Токио дөрөв, Сөүл рүү өдөр бүр, Пусан хоёр, Хонконг руу өдөр бүр, Истанбул руу хоёр удаа шууд нислэг үйлдэх юм байна.

ФРАНКФУРТ ХОТ

Зургаадугаар сараас долоо хоногт 5 удаа буюу Даваа, Мягмар, Лхагва, Баасан, Бямба гарагт Боинг 767-300 агаарын хөлгөөр зогсолтгүй ШУУД нислэгтэй

ТОКИО ХОТ

Зургаадугаар сард долоо хоногт 4 удаа, 7-р сараас 5 удаа буюу Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт шууд нислэгтэй.

СӨҮЛ ХОТ

Өдөр бүр нэг нислэг, 7 болон 8-р сард өдөр бүр хоёр удаагийн нислэгтэй.

ПУСАН ХОТ

Зургаадугаар сарын 23-наас долоо хоногт 2 удаа буюу Пүрэв, Ням гарагт шууд нислэг үйлдэж эхэлнэ.

ХОНКОНГ ХОТ

Зургаадугаар сарын 24-нөөс Мягмар гараг бүр нислэг үйлдэж эхэлнэ.

ИСТАНБУЛ ХОТ

Зургаадугаар сарын 2-ноос долоо хоногт 2 удаа буюу Пүрэв, Ням гарагт шууд нислэг үйлдэнэ.

зураг

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сайжруулсан түлшний нийлүүлэлт, тээвэрлэлттэй танилцлаа

Нийслэлд ирэх өвөл сайжруулсан түлш 690 мянган тонныг хэрэглэнэ. Уланбаатар хотын гэр хорооллын айл өрхийн халаалтад ашиглах түлшний хэрэглээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газраас 200

Монгол Улс дотооддоо сансрын хиймэл дагуул бүтээнэ

Монгол улс түүхэндээ анх удаа арилжааны зориулалттай хиймэл дагуул хөөргөж харилцаа холбооны салбарыг шинэ түвшинд гаргах тодорхой зорилттой төр хувийн хэвшил хамтарсан стратегийн чухал ач холбогдол бүхий төсөл хэрэгжихээр болжээ.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 29 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БАТЛАГДЖЭЭ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 29 тохиолдол шинээр батлагджээ.