loader
Р.Даваадорж: Эрх баригчид 5 их наяд төгрөгийг Монгол банкны эх үүсвэрээр гаргаж авсныг эсэргүүцэж байна

Р.Даваадорж: Эрх баригчид 5 их наяд төгрөгийг Монгол банкны эх үүсвэрээр гаргаж авсныг эсэргүүцэж байна

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, эдийн засагч Р.Даваадорж даваа гаригт Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргажээ. Ямар асуудлаар хөндөж буй талаар тэр ингэж ярив. 

"Шинэ хоршоо" хөдөлгөөнийг хэрэгжүүлэхийн тулд эрх баригчид 5 их наяд төгрөгийг Монгол банкны эх үүсвэрээр гаргаж авсныг би байж боломгүй асуудал гэж харж байна. Эрх баригчид сонгуулийн өмнө гурван секторт мөнгө тараадаг. Гэхдээ тэд ийм увайгүй үйлдэл хийж байгаад эдийн засагчийнхаа хувьд хүлээж байсангүй. Яагаад гэхээр, 5 их наяд төгрөг гэдэг бол Монгол Улсын төсвийн тав  хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө юм. Малчдад туслана гэдэг нэрийн дор, эрх баригчид өөрсдийн "идүүр"-ийг бэлдэж байна. Үүнээс өмнө 10 их наядаар Ковид-ын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлсэн. 200 төгрөгийн маскыг 20 мянган төгрөгөөр авч байсан. Үүнд хэн ч хариуцлага тооцоогүй учраас өнөөдөр эрх баригчид амтшаад 5 их наядаар "Шинэ хоршоо" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ мөнгө жинхэнэ эзэддээ, малчдад очно гэдэгт би итгэхгүй байна. Эрх баригчид ард түмний зовлон, хүнд байдал дээр дөрөөлж, замбараагүй мөнгийг хэвлэж гаргаад дундаас нь ашиг олдог байдал хэрээс хэтэрлээ. Ийм жижиг зах зээлд асар их хэмжээний мөнгө ингэж гаргах нь инфляцийг өдөөнө, үнийг хөөрөгдөх эрсдэлтэй. Монгол банкны үндсэн үүрэг бол үнийн тогтвортой байдлыг хангах ёстой. Гэтэл Монгол банк мөнгө хэвлэж гаргаж, сонгуулийн өмнө улс орны эдийн засагт хүндрэл учруулж буйд харамсаж байна. Ингэхээр сонгуулийн дараа инфляци өсч, ард иргэдийн амьдрал хүндрэнэ. Иймээс би иргэн хүнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд дээрх асуудлаар өргөдөл гаргасан гэв. 

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх хүсэлтийг авч байна

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг. Энэ дагуу долдугаар сарын 22-ныг хүртэл хөрөнгийн татвар төлөх хүсэлтийг цахимаар авч байгааг Татвар

Зеленський: Украин өвлийг давахын тулд нүүрс, байгалийн хийн эспортоо зогсооно

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський тусгаар тогтносноос хойших хамгийн хүнд өвөл ирж байгаа тул байгалийн хий болон нүүрсний экспортоо түр хугацаанд зогсоох шаардлагатай байна гэжээ. "Дайнаас бол

Татварын тайлан авах хугацааг 27-ныг дуустал сунгажээ

Сангийн яамны "E-Balance" цахим санхүүгийн тайлангийн системд санхүүгийн тайлан хүлээн авах хугацааг сунгасан. Тодруулбал, энэ оны эхний хагас жилийн татварын тайлан хүлээн авах хугацааг энэ сарын 27-