loader
Зеленський: Украин өвлийг давахын тулд нүүрс, байгалийн хийн эспортоо зогсооно

Зеленський: Украин өвлийг давахын тулд нүүрс, байгалийн хийн эспортоо зогсооно

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський тусгаар тогтносноос хойших хамгийн хүнд өвөл ирж байгаа тул байгалийн хий болон нүүрсний экспортоо түр хугацаанд зогсоох шаардлагатай байна гэжээ. 

"Дайнаас болж тусгаар тогтносноос хойших хамгийн хүнд өвлийг бид туулж байна. Энэ үеэр бид байгалийн хий болон нүүрсээ хилийн чанадад зарахгүй. Дотоодын олборлолтоо дотоодын хэрэгцээнд зарцуулах болно" гэж тэрээр иргэддээ хандан хэлсэн байна. 

Мягмар гарагт Ерөнхий сайд Денис Шмыгаль Украины уурхайнуудад нүүрсний олборлолт гурав дахин буурсан гэв. Тэрээр Украин улс түүхэн дэх хамгийн хүнд өвлийг давахаар бэлдэж байна гэжээ.

Засгийн газраас Нафтогаз компанид өвлийн эхэн гэхэд агуулахад 19 тэрбум шоо метрээс багагүй хэмжээний байгалийн хийн нөөцлөх үүрэг өгчээ. Шмыгалийн хэлснээр, зургадугаар сарын 1-ний байдлаар тус улсын газар доорх агуулахад 10 тэрбум шоо метр нөөц байгаа аж.

Эх сурвалж: ТАСС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Богдхан төмөр зам"-д зориулж нийслэлээс 496 га газар чөлөөлнө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг танилцуулав.Тодруулбал, Засгийн газрын 2022 оны 51 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Т

“Азийн хүүхдүүд 2022” наадамд 13 орны тамирчид оролцож байна

ОХУ-ын Приморскийн хязгаарын Владивосток хотноо 7 дугаар сарын 28-нд “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадам нээлтээ хийв. Наадамд Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан,

Улаанбаатарт -10 градус хүйтэн, цас орохгүй

2023 оны хоёрдугаар сарын 08-ны цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.Салхи: Нутгийн баруун ө