loader
Монголын жүдочид Ази тивдээ дэд байрт шалгарлаа

Монголын жүдочид Ази тивдээ дэд байрт шалгарлаа

Казахстаны нийслэл Нурсултан хотноо энэ сарын 4-7-нд жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьсон Монголын жүдочид 2 алт, 5 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 2 дугаар байрт шалгарлаа.

Тус тэмцээний эхний өдөр Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү Японы бөхийг цэвэр ялж Ази тивийн аварга болсон. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52-д Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртлээ.

Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 60 кг жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар /хоёул V байр/, 57 кг-д М.Ичинхорлоо /V байр/, Л.Энхрийлэн /VII байр/ нар хүчээ сорьсон юм.

2 дахь өдрийн тэмцээнд эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч бүх өрсөлдөгчөө ялж Ази тивийн аваргын алтан медаль хүртлээ.

Улмаар эрэгтэйчүүдийни 90 кг-д Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Энхчимэг нар хүрэл медалийн эзэд болсон юм. Мөн эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртсэн.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ Автобус 1 дүгээр баазад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг өнөөдөр зохион байгуулж байна.

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад зарим эмийг нэмлээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх э

45 гарааш буулгаж чөлөөлсөн газарт 200 хүүхдийн цэцэрлэг барина

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах” тухай захирамжийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчим болон орц, гарц хаасан, авто замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байршил дахь зөвшөөрөлгүй