loader
ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ: Нүүрсний дунд, урт хугацааны худалдааны гэрээ байгуулахыг дэмжинэ

ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ: Нүүрсний дунд, урт хугацааны худалдааны гэрээ байгуулахыг дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар өчигдөр тус улсад төрийн айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгчид БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар бараалхсан бол БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээний үр дүнд 19 зүйл бүхий Хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдлийн агуулгыг товчлон хүргэж байна.

Өргөн хүрээтэй тохиролцоонд хүрэв

1.    Ойрын хугацаанд хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх,

2.    Харилцан тохиролцсон улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээх,

3.    Нүүрсний дунд, урт хугацааны худалдааны гэрээ байгуулахыг дэмжих,

4.    Хоёр улсын хооронд иргэд зорчих шууд нислэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, хоёр орны иргэд эрүүл, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллах,

5.    ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулах,

6.    Хилийн боомтуудад ачаа тээврийн шинэ техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж, боомтын хүчин чадлыг бодитой, үр дүнтэй нэмэгдүүлэх,

7.    Хятадын тал Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр, далайн гарц болон эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлоход монголын талд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх,

8.    Монгол, Хятадын төмөр зам, авто зам, хилийн боомт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт болон уул уурхайн томоохон төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх,

9.    БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын ногоон хөгжлийн бүтээн байгуулалт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан хамтарсан төсөл хэрэгжүүлэх,

10. “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг хятадын тал идэвхтэй судлан, цаашид хоёр улсын хооронд оюутан солилцох хамтын ажиллагааг бэхжүүлэх.

Төрийн тэргүүн нар санал нэгдэв

·         Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэж буйд санал нэгдэв.

·         Цар тахлын нөхцөл байдал бүрэн намжаагүй ч 2022 онд төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын удирдлага нарын түвшинд биечлэн уулзсан нь Монгол, Хятадын харилцааны өндөр түвшинг илэрхийлж буйг талууд санал нэгтэй тэмдэглэв.

·         Орчин үеийн бүтээн байгуулалтыг хамтран урагшлуулж, бие биедээ туслах, хамтран ажиллаж хамтдаа хожих чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллахаар санал нэгдэв.

·         Талууд дэд бүтцээр харилцан холбогдох, эрчим хүчний салбарыг Монгол, Хятадын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэв.

·         Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай явагдаж, хоёр орны харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой болсныг талууд санал нэгтэй тэмдэглэв.

 

Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.

 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Н.Учрал: Хүүхдийн 50 хувь нь садар самуун мэдээ, 82 хувь нь зүй бус зурвас хүлээн авдаг

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийг хамгаалах хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. Онцолбол, цахим засаглалыг бий болгоход хамгийн чухал зүйл бол хувь

Ерөнхий сайд Цагаан сараар төрийн болон нутгийн золголт хийхгүй, бөх барилдуулахгүй байх чиглэл өгчээ

00:0000:00Ерөнхий сайд Цагаан сараар төрийн болон нутгийн золголт хийхгүй, бөх барилдуулахгүй байх чиглэл өгчээSara, ikon.mn - text to speechЗасгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүр

Дарханы замыг энэ жилдээ багтаан хатуу хучилттай болгох зорилт тавьжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цементийн гаалийн татварыг 2022 оны 12-р сарын 31-нийг хүртэл тэглэх шийдвэр гаргалаа.