loader
Татварын тайлан авах хугацааг 27-ныг дуустал сунгажээ

Татварын тайлан авах хугацааг 27-ныг дуустал сунгажээ

Сангийн яамны "E-Balance" цахим санхүүгийн тайлангийн системд санхүүгийн тайлан хүлээн авах хугацааг сунгасан. Тодруулбал, энэ оны эхний хагас жилийн татварын тайлан хүлээн авах хугацааг энэ сарын 27-нийг дуустал хугацаагаар сунгажээ.

 

Түүнчлэн энэ оны II улирлын НӨАТ-ын баримтыг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс энэ сарын 8-нд бүртгэж дууссан. НӨАТ-ын хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгтчэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг энэ 7 дугаар сард багтаан буцаан олгох юм.

Албан татвар төлөгчид буцаан олголтыг мөн НӨАТ-ын тухай хуулиар дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд:

  • албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх,
  • худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх,
  • албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх,
  • бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх юм.
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.Барилга, Хот Байгуулалтын сайд Л.Мөнхбаатар “Хөшигийн хөндийд цаашид бий болох ажлын байртай уялдуулж ямар төлөвлөлтүүдийг бий бол

Жагсагчид төв замыг хаалаа

Жагсагчид төв замыг буюу Төв шуудангийн урдах замыг хаалаа. Тэд замын хөдөлгөөнийг хаасан тул Энх тайвны гүүрнээс хотын төв рүү орох зам болон Энх тайвны өргөн чөлөө дагуух замыг бүрэн хаав.Хоёр дах

Олон Улсын Валютын Сангийн Ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа

ОУВС-ийн Ажлын хэсэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, дунд хугацааны эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлох уулзалтууд хийж өнөөдөр дүгнэлтээ танилцууллаа.