loader
Наадмаар Улаанбаатар-Эрдэнэт чиглэлд нэмэлт галт тэрэг аялуулна

Наадмаар Улаанбаатар-Эрдэнэт чиглэлд нэмэлт галт тэрэг аялуулна

Үндэсний их баяр наадмаар ачаа, тээш тээвэрлэлтийн хэмжээ эрс багасахтай холбогдуулан 2022 оны долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд дараах чиглэлийн зорчигчийн галт тэрэгний тээшийн вагон аялахгүй болохыг УБТЗ ХНН-ээс мэдэгдэв.

  1. УБ - Сүхбаатар - УБ чиглэлийн зорчигчийн №271/264-р, №263/272-р галт тэрэг
  2. УБ- Замын-Үүд - УБ чиглэлийн зорчигчийн №276/275-р галт тэрэг
  3. УБ - Сайншанд - УБчиглэлийн зорчигчийн №286/285-р галт тэрэг
  4. Айраг - Бор - Өндөр - Айраг чиглэлийн зорчигчийн №610/609-р галт тэрэг.

Долдугаар сарын 11-ний өдөр хүртэл бүх чиглэлд тээш, ачаан тээшийг ачиж тээвэрлэх ажлыг дуусгаж, агуулахад ачаа хонуулахгүй болохыг анхаарууллаа.

Түүнчлэн баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан УБ-Эрдэнэт-УБ чиглэлд нэмэлт галт тэрэг аялуулахаар болсон байна. Тодруулбал

  1. Улаанбаатар хотоос 2022 оны долдугаар сарын 07, 08, 15, 16-ны өдрүүдэд 21:30 цагт явж, Эрдэнэт өртөөнд 10:05 цагт ирнэ.
  2. Эрдэнэт өртөөнөөс 2022 оны долдугаар сарын 09, 10, 17, 18-ны 00:15 цагт явж, Улаанбаатар өртөөнд 12.30 цагт хүрнэ.

зураг

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” НҮТББ-тай хамтран 2026 оны зургаадугаар сарын 12-14-ний өдрүүдэд “Тэнгэр” олон улсын наадмыг зохион байгуулах гэж байна. Монгол уламжлалт ёс заншлын салшгүй чухал соёлын өв болох тэнгэр, газар шүтлэгийн зан заншлыг тусгай сонирхлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах зорилгоор “Тэнгэр” олон улсын наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ХАЯШИ ЁШИМАСА-ГИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ

Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөв.

Мал хулгайлсан 69 хэргийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэлтийг ахиулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Мал, мах нэгдсэн арга хэмжээ”-г жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ ж