loader
"БАРИЛГАЧИН" ХУДАЛДААНЫ ТӨВ 0 ХУВИЙН ХҮҮТЭЙ, НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХУВЬ ЛИЗИНГ ОЛГОЖ БАЙНА

"БАРИЛГАЧИН" ХУДАЛДААНЫ ТӨВ 0 ХУВИЙН ХҮҮТЭЙ, НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХУВЬ ЛИЗИНГ ОЛГОЖ БАЙНА

Монгол Улсын нийт хүн амын 60 орчим хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг учраас төвлөрлийг сааруулахын тулд Нийслэл хотыг зургаан дэд төвтэй, долоон дагуул, харъяа хот, тосгодтойгоор хөгжүүлэх хөгжлийн үзэл баримтлалыг гарган, амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд баруун бүс рүү олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.


Засгийн газраас барилгын материалын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд олон улсын жишигт нийцсэн "Барилгачин" худалдааны төвийг ашиглалтад оруулж, нээлт хийлээ. 

Энэхүү худалдааны төв нь нийтдээ 20 мянган м.кв бүхий дотор болон гадна талбайтай бөгөөд барилгын материаллын худалдаа үйлчилгээ, агуулах логимтикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Дотор талбайд засал чимэглэл, сантехник, цахилгаан, холбоо дохиолол, жижиглэн, хамгааллын хувцас хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, гадна худалдааны хэсэгт модон материал, бетон хийц эдлэл, төмөр материал зэрэг барилга барихад хэрэгцээтэй бүхий л нэр төрлийн барилгын материалыг худалдаалах юм. 

Одоогоор нийт талбайн 70 орчим хувь нь худалдаалагдсан бөгөөд үлдсэн 30%-д захиалга авч байна. Нээлтээ хийж байгаатай холбогдуулан түрээсийн төлбөр төлөхгүйгээр өөрийн "Үл хөдлөх хөрөнгө"-тэй болох гэж буй бизнес  эрхлэгч ААН, хувь хүмүүсээ дэмжин "Барилгачин" худалдааны төвөөс:

  • 50 хувь төлөлтөд 5 хувийн хөнгөлөлт
  • 100 хувь төлөлтөд 15 хувийн хөнгөлөлтийг үзүүлж байна
  • Мөн 0 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай компанийн хувь лизинг олгож байгаа юм. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Жүдочид тивийн АШТ-д оролцохоор Казахстан улсад очжээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэл Нурсултан хотноо энэ сарын 4-7-нд болно.Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчид даваа г

ГХЯ: Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн хэргийг БНСУ-ын цагдаагийн газраас шалгаж эхэлсэн

/2022.10.16/ БНСУ-д ажиллаж буй монгол эмэгтэйг ажил олгогч солонгос эрэгтэй эхнэртэйгээ нийлж зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. Улмаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамн

Шахмал түлшний түүхий эдийг төмөр замаар тээвэрлэнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын баг “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийн ажилтай энэ сарын 11-нд т