loader
Шахмал түлшний түүхий эдийг төмөр замаар тээвэрлэнэ

Шахмал түлшний түүхий эдийг төмөр замаар тээвэрлэнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын баг “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийн ажилтай энэ сарын 11-нд танилцав.

Улаанбаатар хотын 2022-2023 оны өвлийн хэрэгцээг хангах сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэх асуудлуудаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан даалгавар гаргасан. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул холбогдох албаныхан сайжруулсан шахмал түлшний, нөөц бүрдүүлэх, чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулах, борлуулалтын цэг нэмж байгуулах зэрэг чиглэлээр 7 хоног бүр ”Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн ажилтай танилцаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр сайжруулсан шахмал түлшний 70 мянган тонн, мидлингийн 100 мянган тонн нөөц бүрдүүлжээ. Мөн борлуулалтын цэгүүдийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа бөгөөд энэ сарын 25 гэхэд бэлэн болгохоор төлөвлөж байна. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд мидлингийг ачиж буулгах зориулалт бүхий өндөрлөгөөтэй төмөр замын ажил болон бүтээн байгуулалтыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран хэрэгжүүлж байгаа аж. Ирэх сарын дунд үеэс эхлэн уг төмөр замаар түүхий эд тээвэрлэн, үйлдвэрийн хашаанд шууд буулгах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгааг “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн танилцууллаа.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сармагчны цэцэг өвчний тандалтаа сайжруулахыг уриалжээ

Сармагчны цэцэг өвчин түгээмэл бүртгэгддэг орнуудаас гадна илрээд буй халдварын батлагдсан тохиолдлын тоо 200-д дөхөж, 100 гаруй сэжигтэй тохиолдол илрээд байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгуулла

Ням гарагт Нарантуул, Хархорин, Барс болон техникийн захууд амарна

Ням гарагт амрах томоохон зах, худалдааны төвүүдийн жагсаалтыг хүргэж байна.

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг олгох хуваарь

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарийг хүргэж байна.