loader
Сармагчны цэцэг өвчний тандалтаа сайжруулахыг уриалжээ

Сармагчны цэцэг өвчний тандалтаа сайжруулахыг уриалжээ

Сармагчны цэцэг өвчин түгээмэл бүртгэгддэг орнуудаас гадна илрээд буй халдварын батлагдсан тохиолдлын тоо 200-д дөхөж, 100 гаруй сэжигтэй тохиолдол илрээд байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ пүрэв гарагт мэдээлээд, тандалт судалгаагаа сайжруулахыг улс орнуудад уриалжээ.


Камерун, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Нигери зэрэг Африкийн орнуудад эндемик болсон сармагчны цэцэг нь хөнгөн хэлбэрийн вируст халдвар юм.


Харин саяхнаас эндемик бус орнуудад тархах болоод байгаа ч ийнхүү тархаж буй омгийн нас баралтын түвшин ойролцоогоор 1 хувьтай байгаагаас гадна үр дүнтэй вакцин, эмчилгээнүүд бий.


Цахим хэвлэлийн бага хурлын үеэр ДЭМБ-ын халдварт өвчний тархвар судлаач Мария Ван Керховегийн хэлснээр, хамгийн сүүлийн мэдээллээр халдвар эндемик бус 20 гаруй оронд илрээд байгаа бөгөөд цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай байна.


“Бид халдварын тохиолдлын тоо цаашид нэмэгдэнэ гэж үзэж байна. Иймд улс орнуудаас тандалт судалгаагаа сайжруулахыг хүсэж байна... Нөхцөл байдлыг хяналтад авах боломжтой байна. Хэдий хэцүү ч эндемик бус орнуудад нөхцөл байдлыг хяналтад авах боломжтой” гэж тэрбээр ярьжээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Рио Тинто-гийн тал хүссэн хэмжээнд буулт хийхгүй байна”

Оюутолгойн хэлэлцээрийн талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.

Хэнтий, Алтайн уулархаг нутгаар цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.2023 оны 02-р сарын 15-ны 20 цагаас 2023 оны 02-р сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдэ

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 21 хоногийн нөөцтэй байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, улсын хэмжээнд наймдугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 122,091 тн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 7,924 тн буюу 48 хоногийн, АИ-92 автобензин 28,513 тн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 3,830 тн буюу 29 хоногийн, ДТ 78,266 тн буюу 29 хоногийн, онгоцны түлшний 50 хоногийн нөөц бий аж.