loader
Монгол Улсын зохион байгуулдаг ажиглагч офицерын сургалтыг НҮБ хүлээн зөвшөөрчээ

Монгол Улсын зохион байгуулдаг ажиглагч офицерын сургалтыг НҮБ хүлээн зөвшөөрчээ

НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Сургалтын нэгдсэн албанаас “НҮБ-ын Цэргийн Ажиглагч Офицер”-ын сургалтыг стандарт шаардлагыг хангаж буй эсэхэд үнэлгээ өгөх зорилгоор өнгөрсөн наймдугаар сард мэргэжлийн шинжээчид Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд ажилласан юм.

Улмаар манай улсын зохион байгуулж байгаа энэхүү сургалт НҮБ-аар хүлээн зөвшөөрөгдөж, НҮБ-ын сургалтын Сертификат олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр Монгол Улс болон дэлхийн бусад улс орнуудын Зэвсэгт хүчний офицерууд манай улсад НҮБ-ын шалгуур хангаж, хүлээн зөвшөөрөгдсөн сургалтад хамрагдах боломж бүрдлээ.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх, хурандаа Д.Ганхуягт өчигдөр (2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр) НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Сургалтын нэгдсэн албаны дарга Марк Педерсон Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд зохион байгуулдаг “НҮБ-ын Цэргийн Ажиглагч Офицер”-ын сургалтыг хүлээн зөвшөөрсөн сертификатыг гардуулан өгчээ.

 
 
 
 
 

Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнийг бэлтгэх зорилгоор 2003 оноос хойш тасралтгүй “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны хээрийн болон Команд штабын сургууль, Энхийг Сахиулах Ажиллагаа/ЭСА/-ны цэргийн ажиглагч офицерын дамжаа, Штабын офицерын дамжааг бусад улс орнуудын цэргийн алба хаагчдыг оролцуулан зохион байгуулдаг болж, жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдсээр байна.

Таван толгой дахь Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд НҮБ-ын цэргийн ажиглагчийн дамжааг 2009 хойш нийт 14 удаа зохион байгуулж, гадаад улсын 82, Монгол Улсын 253 цэргийн алба хаагчид хамрагдаж, НҮБ-ын ЭСА-нд үүрэг гүйцэтгэх мэдлэг, чадвар, дадлагыг эзэмшүүлжээ хэмээн Батлан Хамгаалах Яамнаас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ажилгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлнэ

ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар ХНХЯ-тай хамтран хэрэгжүүлэх “Зорилтот бүлгийн иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн

Анхны хөгжлийн бэрхшээлтэй сансрын нисгэгчийг сонгожээ

Европын Сансрын агентлаг 13 жилийн дараа 17 сансрын нисгэгчээс бүрдэх ангиа бүрдүүлжээ.

Импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр RFID чипийг төлбөр төлж наалгана

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасантай RFID систем, тээврийн хэрэгслийн цахим бүртгэлтэй холбоотой с