loader
ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх хүсэлтийг авч байна

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх хүсэлтийг авч байна

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг. Энэ дагуу долдугаар сарын 22-ныг хүртэл хөрөнгийн татвар төлөх хүсэлтийг цахимаар авч байгааг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.

НӨАТ-ын буцаан олголтоор төлөх боломжтой татварын төрөл:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
зураг
 
2022 оны хоёрдугаар улирлын буцаан олголтын мөнгийг журам ёсоор энэ сард иргэдийн дансанд шилжүүлэх учиртай. Харин дээрх татваруудыг НӨАТ-ын буцаан олголтоороо төлөх сонголттой юм. Татварын Ерөнхий Газраас хоёрдугаар улирлын буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд яг хэдний өдрөөс шилжүүлж эхлэхийг мэдээлээгүй байна.

НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Завьт эргүүл Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу ажиллаж эхэллээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэллээ.Нийслэлийн Засаг Даргын 2022 оны А/778 дугаар захирамжийг

Хамтарсан штабын нэгдсэн дадлага хийлээ

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас Бүгд Найрамдах Франц Улсын “Хэли-Юнион” компанитай хамтран штабын нэгдсэн дадлагыг зохион байгууллаа

"Приус" автомашины нүүрсэн яндангаа хулгайд алдсан гэх 892 гомдол цагдаад иржээ

Улсын хэмжээнд 1.2 сая автомашин хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс Улаанбаатар хотод 676 мянган буюу 53,7 хувь орон нутагт 582 мянга буюу нийт автомашины 46,3 хувь нь нь замын хөдөлгөөнд оролцож байна.