loader
Шатрын олон улсын мастер Т.Мөнхзул Их мастерийн болзол хангалаа

Шатрын олон улсын мастер Т.Мөнхзул Их мастерийн болзол хангалаа

Дэлхийн шатрын 44-р олимпиад Энэтхэг улсын Ченнай хотод үргэлжилж байна. Энэ үеэр Монголын шатрын үндэсний шигшээ багийн гишүүн "Кайсса" клубын тамирчин, Олон улсын мастер Төрмөнхийн Мөнхзул Эмэгтэй Их мастер цолны гурав дахь болзлоо биелүүлснээр  Эмэгтэй Их мастер цолны болзол хангажээ. 
Т.Мөнхзулын дасгалжуулагчаар түүний аав Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх ажилладаг байна. Т.Мөнхзул 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс үнэ цэнэтэй хүрэл медалийг эх орондоо авчирсан бөгөөд энэ амжилт нь одоогийн байдлаар Монголын шатрын түүхэн дэх цорын ганц тивийн чанартай медаль юм.
20 насандаа их мастер цолтны эгнээнд шилжсэн Монголын шатрын долоо дахь эмэгтэй их мастер цолтон Т.Мөнхзулд баяр хүргэе хэмээн Монголын шатрын холбооноос мэдээллээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

БШУЯ: Цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэх байрны санал авч байна

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулж, багачуудыг сугалаагүйгээр цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлнэ хэмээсэн.Тэрбээр, Ирэх

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 8.00 цагт эхэлж, 20 гаруй асуудал хэлэлцэж байна.Хуралдаанаар гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш, инфляцын талаар, Ерөнхий сайдын Эгийн голын усан цахилгаан

250 сая төгрөгийн үнэтэй автобуснууд дараах чиглэлд зорчино

Парк шинэчлэлийн хүрээнд шинээр орж ирж буй эхний 100 автобусыг дараах чиглэлүүдэд явуулахаар төлөвлөөд байна.Эхний ээлжийн нийт 117 шинэ автобус бүгд ирсэн бөгөөд ирэх сард багтаан оруулж ирэх 107 ав