loader
Маргааш бүх нийтийн АМРАЛТЫН ӨДӨР

Маргааш бүх нийтийн АМРАЛТЫН ӨДӨР

Бурхан багшийн Их дүйчин өдөр маргааш буюу зургаадугаар сарын 14-ний Мягмар гарагт тохионо.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар дээрх өдөр бүх нийтээрээ амрах юм. Мөн автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц "Зургаадугаар сарын 14-нд Бурхан багшийн Их Дүйчин өдөр болно. Энэ өдөр нь бурхан багш эхийн хэвлийд оршсон, төгс гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван өдөр давхацдаг. Уг өдөр буян үйлдэж, нүглийг тэвчдэг. Иргэд сүм хийддээ ирж биеийн буян ариусал, энэрч хайрласан сэтгэлээр бие биетэйгээ харьцдаг уламжлалтай" хэмээн уг өдрийн утга учрыг тайлбарласан. 

Түүнчлэн энэ жил Бурхан багшийн чандар зургаадугаар сарын 14-нөөс хойш 11 хоногийн турш Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залагдах тул хүссэн хүн бүр ирж мөргөх боломжтойг сонордуулсан билээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Азийн хүүхдүүд 2022” наадмаас Монголын баг 1 мөнгө, 7 хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Приморскийн хязгаар дахь Владивосток хотноо болж буй "Азийн хүүхдүүд 2022" олон улсын спортын VII наадмын масрестлингийн төрлөөр 70 кг-д Одгэрэлийн Жавхлан, 80 кг-д Соёл-Эрдэнийн Заяа нар хүрэл

Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022”  өнөөдөр эхэллээ

Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022” олон улсын тэмцээний эхний өдөр уламжлалын дагуу хөнгөн жин буюу эрэгтэй 60 кг, 66 кг, эмэгтэй 48 кг, 52 кг, 57 кг жингийн барилдаанууд явагдана.Монголын багаа

ХҮЙ ДОЛОО ХУДАГТАД ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН 1000 ГАРУЙ АЛБАН ХААГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй долоо худагт "Цагдаагийн түр хүрээ" байгуулагдсан бөгөөд үүнд цагдаа, дотоодын цэргийн 1000 гаруй алба хаагч хэв журмын хамгаалалт, зохицуулалт хийж байна.Цагдааг