loader
Зөрчил гаргасан зарим ломбардад мөнгөн торгууль оногдуулжээ

Зөрчил гаргасан зарим ломбардад мөнгөн торгууль оногдуулжээ

Албан шаардлага биелүүлээгүй зарим ломбардын үйлчилгээ эрхлэгчдэд мөнгөн торгууль оногдуулсан талаар Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-аас мэдээлэв. 

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд өмнө нь хяналт, шалгалт явуулахад зээлийн хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэн тооцсон зөрчил илэрчээ. Зарим ломбардын үйлчилгээ эрхлэгчид хуулийн хэрэгжилт хангаагүйгээс гадна стандартын шаардлага хангахгүй байх зөрчил нийтлэг гарсан тул зөрчлийг арилгуулахаар Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн аж. 

Энэхүү албан шаардлагын хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу уг албан шаардлагыг биелүүлээгүй зарим аж ахуй эрхлэгчдэд мөнгөн торгуулийн арга хэмжээ авсан байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбардын үйл ажиллагаа эрхэлж буй “О ....” ХХК, “Тан....” ХХК-д Зөрчлийн тухай хуульд заасны дагуу мөнгөн торгууль оногдуулж, хариуцлага тооцжээ.

КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно” гэж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д “... хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан байдаг. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Өнөөдөр Сүхбаатарын талбайн баруун хойд уулзварын хөдөлгөөнийг 13:00 цаг хүртэл хаана

Өнөөдөр Сүхбаатарын талбайн баруун хойд уулзварын хөдөлгөөнийг 13:00 цаг хүртэл хаана

Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад суух анхны Элчин сайд болж байгаад баяр хүргэв

Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэг 2022 оны долдугаар сарын 11-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Луис Лакайе Поуд Итгэмжлэх жуух бич

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,Зөвшөөрлийн тухай хуультай бусад хууль тогтоомж