loader
М.Оюунчимэгийг намын бүлгийн дэд даргаар сонголоо

М.Оюунчимэгийг намын бүлгийн дэд даргаар сонголоо

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Өнөөдрийн хуралдаанаар, намын бүлгийн дэд дарга нарыг чөлөөлөх, томилох, Л.Мөнхбаатар УИХ-ын дэд дарга болсонтой холбогдуулан ХЗБХ-ны даргад гишүүн нэр дэвшүүлэх, оффтэйк гэрээгээр баригдсан төмөр замын үйл ажиллагааны үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцжээ.

Д.Тогтохсүрэн "УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар олонхын саналаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг сонголоо. Харин ХЗБХ-ны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр санал дэмжлээ. Уг асуудлыг байнгын хорооны маргаашийн хурлаар эцэслэн шийднэ. Оффтэйк гэрээгээр барьсан төмөр замын үйл ажиллагааны талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонссон.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан МАН-ын бүлгээс Засгийн газарт хандаж

  1. Зүүн баян-Тавантолгой чиглэлийн төмөр замын үйл ажиллагаанд олон улсын аудит оруулахаар болсон
  2. Зүүн баян-Тавантолгой чиглэлийн төмөр замын холболтууд дуусаагүй учир яаралтай дуусгах
  3. Богдхан төмөр замын үнэ өндөр байгаа учир үйл ажиллагааг түр зогсоогоод үнийг бууруулах чиглэл өглөө" гэж мэдээллээ.
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Д.Амарбаясгалан: Төрийн байгууллагууд уялдаа муугаас асуудал үүссэн, хүлцэл өчье

Хүүхдийн мөнгөний асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Б

"ЭМДЕГ өрхийн эмнэлгүүдэд төсөвлөсөн 20 тэрбум төгрөгийг өгөхгүй байна"

“ЭМДЕГ-ын дарга, удирдлагуудыг огц­­руулъя” сэд­вээр “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо”-ноос мэдээлэл хийлээ.Холбооны төлөөлөл "Манай холбоонд 3500 эмч нар нэгдэж үйл ажиллагаага

АНУ-ын Элчин сайд Майкл Клеческиг Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.