loader
Д.Амарбаясгалан: Төрийн байгууллагууд уялдаа муугаас асуудал үүссэн, хүлцэл өчье

Д.Амарбаясгалан: Төрийн байгууллагууд уялдаа муугаас асуудал үүссэн, хүлцэл өчье

Хүүхдийн мөнгөний асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нар мэдээлэл хийж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Өчигдрөөс эхлэн иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн мэдээллийг авахаар E-Mongolia, Ehalamj руу нэвтрэхэд мэдээллийн зөрүү гарч, иргэдэд бухимдал үүсээд байна. Бид алдаа гараад байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Мэдээллийн зөрүү байдал Өрхийн мэдээллийн нэгдсэн сан дээр илүүтэй гарч байна. Төрийн зургаан байгууллага уялдаа муутай, мэдээллийн давхцал их байгаагаас ийм болоод байна. Тийм учраасаа ард иргэдээсээ хүлцэл өчье.

Өрхийн мэдээллийн нэгдсэн сан дээр алдаа гарсан тул цаашид анхааран ажиллахаа мэдэгдэе. Системээс шалгахад хүүхдийн мөнгөнд хамрагдсан гэж гарсан өрхийн хүүхдийн мөнгө нь асуудалгүй орно. Өндөр орлоготой, хасагдах нь гэсэн айдастай иргэдийн асуудлыг 14 хоногийн хугацаанд шийдэж ажиллана. Мэдээлэлд нь зөрүү гарсан байвал шинэчлэлийг 14 хоногийн хугацаанд хийж, хүүхдийн мөнгө авах ёстой өрхийн хүүхдүүдийг бүрэн хамруулахад Засгийн газар анхаарч ажиллан, хийдлийг шийднэ. Иймд иргэд тайван байж, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийн шинэчлэлийн ажлыг зохион байгуулах үйл явцад цахимаар болон биечлэн оролцохыг уриалж байна.

Өнгөрсөн хугацаанд бүртгэлийн нөхцөл байдал ямар түвшинд явж ирсэн бэ, иргэд хоорондоо эд хөрөнгөө худалдан, наймаалцахдаа бүртгэлээ цаг тухайд нь хийлгэдэггүйгээс энэ нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна.

Монголын төрд бүх төрлийн мэдээлэл бүртгэгдсэн байдаг боловч иргэдийн хоорондын шилжих ажиллагааг иргэдийн зөвшөөрөлгүйгээр хийх боломжгүй. Зөвшөөрсөн тохиолдолд л хийгддэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Засгийн газар цаашид бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн дүүрэн хийж чадсанаар ирэх жилүүдэд дахин ийм алдаа дутагдал гарахгүй байх бүрэн нөхцөлийг хангаж чадна" гэж хэллээ.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Олимпын хошой аварга Ханю Юзүрү зодог тайллаа

Японы урган гулгалтын супер од Ханю Юзүрү зодог тайлж буйгаа мягмар гарагт мэдэгдлээ. Тэрбээр энэ шийдвэрээ Токиод болсон тусгай хэвлэлийн бага хурлын үеэр зарласан байна.Ханю карьерынхаа талаар чухал

“Орон нутгийн уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах эмнэл зүйн сургалт” болж байна

Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилгоо “Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн, эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ” гэж тодорхойлж, хэрэгжилтийг хангах хүрээнд “Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж экспортод гарах гарцыг дэмжин “брэнд” болгох” үйл ажиллагааг онцлон тусгасан.

Орчны эрүүл мэндийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.