loader
“Орон нутгийн уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах эмнэл зүйн сургалт” болж байна

“Орон нутгийн уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах эмнэл зүйн сургалт” болж байна

Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилгоо “Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн, эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ” гэж тодорхойлж, хэрэгжилтийг хангах хүрээнд “Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж экспортод гарах гарцыг дэмжин “брэнд” болгох” үйл ажиллагааг онцлон тусгасан.


 
Уламжлалт анагаах ухаан нь Монголчууд бидний оршин байгаа газар нутаг, цаг агаарын өвөрмөц онцлогт тохирсон, үе үеийн эрдэмтэн маарамбуудын туршлага, нотолгоогоор баяжин нэмэгдэж бидний өв соёлд гүн шингэсэн, хүнийг цогц бодгаль байдлаар нь авч үзэн өвчнийг учир шалтгааных нь үүднээс нарийвчлан шинжилж, бие, хэл, сэтгэлийн үйл нь зөв, тэгш оршсоноор эрүүл байх үндсэн онолтой хосгүй ухаан юм.
Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, тэр дундаа иргэд оршин суугаа газартаа уламжлалт анагаах ухааны чанартай тусламж, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх, уламжлалт эмийн чанар, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог сайжруулахад онцгой анхаарч байгаа билээ.


 
Эрүүл мэндийн салбараас 2022 оныг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан уламжлал анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын чанарын албыг чадавхжуулах болон эмнэлзүйн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.



2022 оны 11 сард нийслэлийн анхан шатны тусламж, үйлчилгээний байгууллагын эмч нарт сургалт зохион байгуулсан бол 12 дугаар сарын 7, 8 -ны өдрүүдэд орон нутагт уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагын 250 гаруй эмч, удирдлагуудад эмнэлзүйн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, чанар, аюулгүй байдал, эмнэлгийн бие даасан гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар сургалт зохион байгуулж байна.







foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Халамжийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэн, шаталсан хэлбэрт шилжүүлэх шаардлагатай”

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн нийгмийн халамж, түүний эрх зүйн орчны талаар “Редакцын уулзалт”-аараа хэлэлцлээ.

Demo hub төсөл өнөөдөр Хан-Уул дүүрэгт “3 дахь”салбараа нээлээ

Хамтардаг, урагшилдаг, бүтээдэг орон зай.Орон даяар хөгжлийн төв, номын сан байгуулах Demohub төсөл 10 дугаар сарын 25-ны өдөр гурав дахь шинэ салбараа Хан-Уул дүүрэгт байгууллаа. Demo hub хөгжлийн т

Н.ТҮВШИНБАЯР ХОХИРОГЧИЙН ТАЛД ҮЛ ХӨДЛӨХ ХОЁР ХӨРӨНГӨ НӨХӨН ТӨЛБӨР БОЛГОН ШИЛЖҮҮЛЭХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ. Хурлын эхэнд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров хэлэхдээ хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгос