loader
Түргэний машин цасанд суусан тул онцгой байдлынхан хүүхдийг эмнэлэгт хүргэжээ

Түргэний машин цасанд суусан тул онцгой байдлынхан хүүхдийг эмнэлэгт хүргэжээ

Биеийн байдал нь муудсан 11 настай охиныг Төв аймгаас Багануурын эмнэлэгт хүргэхээр авч явсан түргэний автомашин замдаа цасанд суусан тул тус дүүргийн Онцгой байдлын аврах ангийн тээврийн хэрэгслээр хүүхдийг эмнэлэгт хүргэжээ.

Тодруулбал, Төв аймгийн, Мөнгөнморьт сум Байдлаг багийн “Дархан ноён” гэдэг газар Хүүхдийн бие өвдсөн тухай дуудлаганд явсан нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн түргэний автомашин цасанд боогдож, цааш явах боломжгүй болсон тул туулах чадвар сайтай автомашинаар дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 01.17-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид, Эрүүл мэндийн төвийн эмч нар очиж, Багануур дүүргийн оршин суугч 11 настай охиныг хөдөө гэрээс нь тээвэрлэн дүүргийн Эрүүл мэндийн төвд 21:05 цагт хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ИХ ДЭЛГҮҮРИЙН ЗҮҮН ТАЛЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖЭЭ

Нийслэлд Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажил хийгдэж байна.Тодруулбал Улсын Их Дэлгүүрийн/УИД/ зүүн урд талын уулзвараас ТЭДИ төвийн зүүн хойд уулзвар хүртэлх авто з

Дэлхийн хамгийн ӨНДӨР эмэгтэй анх удаа онгоцоор нисэв

Дэлхийн хамгийн өндөр эмэгтэй Румейса Гельги саяхан анх удаа онгоцоор нисчээ. Тэрбээр Туркээс Сан Франциско руу 13 цагийн турш аялжээ. Өдгөө 25 настай Гельги 215 см өндөр. Тэрбээр ясны хэт өсөлтийг үү

"Азийн хүүхдүүд-2022" наадмаас Монголын баг 11 медаль хүртлээ

ОХУ-ын Владивосток хотод “Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын VII наадам долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 8-нд болов.Энэ удаагийн наадамд ази тивийн 12 орон, ОХУ-ын найм, нийт 21 багийн