loader
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлагын баг эмч, мэргэжилтнүүд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлагын баг эмч, мэргэжилтнүүд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлагын баг болон тасаг, албадын төлөөлөл бүхий эмч, мэргэжилтнүүд энэ сарын 03-наас 05-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
Энэ хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах, улмаар удирдлагын багтай уулзалт хийж “Хамтын ажиллагааны санамж бичиг" байгуулсан байна.



Санамж бичигт тусгагдсаны дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, туршлага солилцох, ажилтнуудыг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллах бөгөөд мэс засал, гэмтэл согогийн эмч, нарийн мэргэжилтнүүдийг сургах, орон нутагт сэлгэн ажиллуулах чиглэлээр томоохон ажлуудыг зохион байгуулах юм.



Тус багт ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, Инноваци, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Б.Батзориг, Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа,
Эмнэлзүйн зохицуулалтын албаны дарга Б.Мөнхдөл, Хүзүү нурууны гэмтэл согогийн тасгийн эрхлэгч Л.Бат-Эрдэнэ, Мэдээлэл технологийн албаны инженер Б.Оюунмаа нар багтсан байна.



Дашрамд дурдахад, энэ оны эхээр ГССҮТ-ийн мэс засал, мэдээгүйжүүлгийн эмч нарын баг тус аймагт нэг сарын хугацаанд ажиллаж, орон нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн сацуу нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны дадлага сургалтыг зохион байгуулсан билээ.
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ууцны үнэ хөөрөгдсөн худалдаачдыг 500 мянган төгрөгөөр торгожээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цагаан сарын баярыг угтан нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Хүчит шонхор” захын хонины ууцны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж,

Төрийн ордны зоогийн газар, “Элит” төв, “Горхи” амралт, "Засгийн газрын хэвлэх үйлдвэр"-ийг татан буулгана

"Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор", "Засгийн газрын хэвлэх үйлдвэр" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон тус тус татан

Монгол Улсын агаарын замын 80 хувийг шинэчилсэн гэв

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу Монгол Улсын агаарын зайд ашиглагдах агаарын замуудыг шинэчлэн тогтоож, өнөөдөр Олон Улсын цагаар 00.00 UTC /орон нутгийн 08.00/ цагаас ашиглаж эхэлсэнтэй холбоотой “EASY BUSY 2030” үйл ажиллагааг зохион байгуулав.