loader
Говь нутагт хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой

Говь нутагт хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой

Өмнөговь аймгийн Баяндалай суманд гүний худаг, хүлэмж барих төслийг анх 2020 оноос эхлэн санаачилж, Америкийн Нэгдсэн улсын төрийн бус байгууллага “Spirit of America”-аас санхүүжилттэй амжилттай хэрэгжүүлсэн байна. Төслийг санаачлагч Ч. Бямбасүрэн нь сэргээгдэх эрчим хүчээр АНУ-д сурч төгссөн бөгөөд анх говь нутагт ногоо тарих боломжтой гэдгийг олж харсан. Нар, салхины хосолсон энергиэр ажиллах энэхүү гүний худаг, хүлэмж баригдсан нь нутгийн ард иргэдэд ногоогоо өөрсдөө тарих, цааш борлуулах зэрэг өрхийн орлогод нэмэр түлхэц болж байна. Гүний худгийн хувьд ойр орчмын 10 айлыг хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжоор хангах юм.

Төслийг санхүүжүүлэгч “Spirit of America” ТББ-ын Данни Сантос: “Хүлэмж баригдсанаас хойш 3 сарын дараа очиж үр дүнгээ харахад иргэд хүнсний ногоогоо өөрсдөө тарьж, нэмэлт орлого олох боломжийг олж байгаад маш их баяртай байгаагаа илэрхийлсэн.”

Хоршооны дарга Л. Бурмаа: “Энэ төслийн үр дүнд 100кг өргөст хэмх, 10кг гаруй улаан лооль борлуулаад байна.  Хөрс тордох ажлаа сайн хийвэл энд ургахгүй ногоо гэж байхгүй.”

Төслийн бас нэгэн зорилго нь аль ч нутагт энэхүү ажлыг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг харуулж байна. Зөвхөн 10 айл өрх хамтарч гүний худгаа бариад хүнсний ногоогоо тариалж эрүүл хоол хүнс хэрэглэхийг бусад говь нутагт аймгууд болон бүх аймгууддаа уриалж байна.

Өмнөговь аймгийн Баяндалай сумын иргэд санхүүжүүлэгч Spirit of America, усны тоног төхөөрөмж нийлүүлсэн “Хишиг юниверс”, хүлэмжийг нийлүүлсэн “Мөнх ногоон тал” компанийн хамт олонд талархлаа илэрхийлж байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Бүргэдийн баяр-2023” наадам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 2023 оны 3-р сарын 4,5-ни

Авилгатай тэмцэх газар Нүүрсний хулгайтай холбоотой 17 хүний нэрийг ил болголоо

Үүнд, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан С.Шижир, З.Энхболд, Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, А.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Батт

Дээд шүүх: Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой хүсэлтүүдийг хэлэлцэв

НАМУУДААС ИРҮҮЛСЭН ХҮСЭЛТИЙГ БУЦААЛААУлс төрийн намын бүртгэлтэй холбоотой ирүүлсэн хүсэлтүүдийг Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам