loader
Дорнод аймгийн нутагт цасанд суусан автомашинуудыг татан гаргажээ

Дорнод аймгийн нутагт цасанд суусан автомашинуудыг татан гаргажээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн ”Дөчийн шороо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/  2 суудлын автомашин цасанд суужээ. Энэ тухай дуудлагыг нэгдүгээр сарын 5-ны өдрийн 01:48 цагт Онцгой байдлын албанд хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход тус аймгийн Цагаан-Овоо сумаас Хэрлэн сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ын “Марк-х Зио” загварын суудлын автомашин, мөн чиглэлд зорчиж явсан иргэн Д-ын “УАЗ-220692” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 04:20 цагт цаснаас татан гаргажээ.

Буцах замдаа мөн чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Бонго-2” загварын ачааны автомашин, Б-ын “ND4250 Норд бенз” загварын ачааны автомашин, Б-ын “Портер” загварын ачааны автомашин, Г-ийн “Пронтер” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг тус тус татан гаргажээ.  

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

Айлчлалын үеэр визийн хөнгөлөлтийн асуудал яригдах юм байна.

Мориноос унаж гэмтсэн шалтгаанаар нийтдээ 600 гаруй хүн ирснээс  242 хүүхэд аж

Энэ зун мориноос унаж гэмтэл авсан болон могойд хатгуулсан хүүхдийн тоо харьцангуй их байгаа тухай ГССҮТ-ийн мэдээлэв.2022 оны эхний хагас жилийн байдлаар тус төвийн яаралтай түргэн тусламжийн тасаг

Хоёр сарын хугацаанд 28,503 толгой амьд мал экспортолжээ

Улсын хэмжээнд нийт 200.1 мянган малчин өрхөд 71.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан урьдчилсан дүн гараад байгаа.Махны экспорт