loader
Дорнод аймгийн Булган суманд цасанд боогдсон айлуудыг цэргүүд нүүлгэж байна

Дорнод аймгийн Булган суманд цасанд боогдсон айлуудыг цэргүүд нүүлгэж байна

Дорнод аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан цэргүүд айл өрхийг нүүлгэх ажилд оролцож эхэлжээ.

Тодруулбал, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан аймгийн Онцгой комиссоос тавьсан саналын дагуу өвөлжилт хүндэрч, цасанд боогдсон зарим сумын айл өрхийг нүүлгэн шилжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Булган суманд цасанд боогдсон айл өрхүүдийг нүүлгэж байгаа аж.

Энэ талаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн ахлах ахлагч Б.Отгонжаргал “Дорнод аймгийн Булган сум нь аймгийн төвөөсөө 50 гаруй км зайтай. Цас их орсон учраас нүүлгэх айлууддаа очиход хугацаа багагүй зарцуулж байна.

Манай бүлэг долуулаа, бид өчигдрөөс эхлэн сум орон нутагт томилогдон ажиллаж байгаа” гэв.

зураг
 
зураг
 

Түүнчлэн тус ангийнхан аймгийн төвд орсон их хэмжээний цасыг төрийн цэргийн бусад байгууллагуудтай хамтран цэвэрлэж, иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлжээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” хурал эхэлж байна

“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал өнөөдөр "Шангри-Ла" зочид буудалд эхэлнэ.Бага хурлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлэх бөгөө

Өнөөдөр нийслэлд өдөртөө 1 градус дулаан байна

Өнөөдөр нийслэлд өдөртөө 1 градус дулаан байгаа бол маргааш 4, баасан гарагт өдөртөө 7 градус дулаан байна. Амралтын өдрүүдэд бага зэрэг ду дулаарч, 9-10 градус дулаан байна.Энэ сарын 15-наас 19-нийг

Худалдааг хөнгөвчлөх, хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих зэрэг асуудлаар санал солилцжээ

НҮБ, түүний системийн байгууллагууд нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал түнш гэдгийг Ерөнхийлөгч онцлон тэмдэглээд, цаашид хамтын ажиллагааны агуулгыг баяжуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.