loader
286 сум, долоон дүүрэгт "Мал амьтан"-ы галзуугийн өвчлөл бүртгэгдсэн голомттой байна

286 сум, долоон дүүрэгт "Мал амьтан"-ы галзуугийн өвчлөл бүртгэгдсэн голомттой байна

эх сурвалж: news.mn 

Нийтийн эзэмшлийн зам талбайд эзэнгүй нохой их байдгаас иргэд уруулах тохиолдол гардаг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулсан 65 тохиолдол бүртгэгдсэн байна. Иймээс нохойд уруулсан хүмүүст тарьдаг галзуугийн вакцины талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлагч Л.Роломжаваас тодрууллаа.


-Өнгөрсөн 2022 он болоод энэ он гараад хэчнээн хүн нохойнд хазуулсан гэх шалтгаанаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бэ?

-Улсын хэмжээнд 2022 онд галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулсан 65 тохиолдол бүртгэгдсэнээс 78 хувь нь нохойд, 8 хувь нь чононд, 6 хувь нь малд, 8 хувь нь бусад амьтанд уруулж, хазуулсан тохиолдлууд эзэлж байна. Эдгээр тохиолдлуудад иргэд цаг алдалгүй эмнэлэгт хандаж, галзуугийн эсрэг вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан учир хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдээгүй байна. 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар галзуу өвчний эрсдэлд өртсөн хоёр тохиолдол бүртгэгдсэний дагуу хариу арга хэмжээг авсан.

-Бид зөвхөн нохойд хазуулсан бол галзуугийн вакцин хийлгэх шаардлагатай гэж ойлгодог. Бусад амьтдаас халдвар авсан тохиолдол хэдэн хувийг эзэлдэг вэ?

-Халдварын эх уурхайгаар авч үзвэл дунджаар эзэнтэй нохой 69 хувь, эзэнгүй нохой 27 хувийг эзэлдэг. Харин зэрлэг амьтад чоно, үнэг 2.5 хувь, бусад мал амьтан 1 хувь , хавьтал 0.5 хувийг эзэлж байна.

-Хэд хоногийн өмнө Сүхбаатар аймагт галзуугийн вакцины оронд өөр вакцин андуурч хийсэн тохиолдол гарсан. Өмнө нь андуурах тохиолдол гарч байсан уу?

-Одоогоор Сүхбаатар аймагт гарсан асуудлаас өөр тун хэтрүүлэх, андуурч хийсэн тохиолдол бүртгэгдээгүй. Вакцин ийлдсийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу хийх ёстой байдаг.

-Монгол Улсын хэмжээнд мал, амьтны галзуугийн өвчлөл бүртгэгдсэн хэчнээн голомт байгаа вэ?

-Монгол улсын хэмжээнд 21 аймгийн 286 сум, нийслэлийн долоон дүүрэгт мал, амьтны галзуугийн өвчлөл бүртгэгдсэн голомттой. Байгалийн голомт идэвхжиж голомттой сумдын тоо жилд дунджаар 1.5 дахин нэмэгдэж, галзуугаар өвчилсөн мал амьтны тоо буурахгүй байгаа нь галзуу өвчний голомт идэвхтэй тэлж, өвчлөлийн эрсдэл өндөр байгааг харуулж байна.

-Нохойд уруулсан хүн заавал галзуугийн вакцин тариулах ёстой юу. Хэрэв тариулахгүй бол ямар эрсдэлтэй вэ?

-Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг, төв мэдрэлийн эсийг сонгомлоор гэмтээдэг. Цаашлаад нас баралтаар төгсдөг байгалийн голомтот цочмог халдварт өвчин. Тархвар судлалын заалтаар заавал хийх вакцин юм.

-Сүүлийн жилүүдэд нохойд хазуулсан хүний тоо нэмэгдсэн үү?

-Манай улсын хэмжээнд сүүлийн таван жилийн дунджаар жилд 6900 хүн галзуу өвчний эрсдэлд өртөж, өртөлтийн дараах /PEP/ вакцинд хамрагдсан байна. Галзуу өвчний эрсдэлд 5-14 насны хүүхэд илүүтэй өртсөн байна. Галзуу өвчний эрсдэлд өртсөн өндөр эрсдэлтэй тохиолдлын тоо жилд дунджаар 124 энэ нь жилд 2.57 хувиар нэмэгдсэн байна.

-Галзуугийн вакциныг хэдэн удаагийн давтамжтай тарих ёстой байдаг вэ. Тун хэтрүүлбэл ямар аюултай вэ?

-Одоогийн хэрэглэж байгаа вакцины хувьд галзуугийн сэжигтэй мал амьтанд уруулж ноцуулах, шүлсдүүлэх, хазуулсан тохиолдолд бүрэн тун эхний болон гурав, тавь долоо, 14, 21-28 хоногт таван тун хийдэг. Галзуу өвчнөөс сэргийлэх зорилгоор хүүхэд, насанд хүрэгчдэд тарина. Гэхдээ ДЭМБ-ын галзуугийн вакцинд хамруулах удирдамжид мал амьтны байдлаас шалтгаалан авах арга хэмжээ, хазуулсан шарх зэргээс хамааран өртөлтийн дараа эмчилгээний удирдамжийг заасан байдаг. Удирдамжийн дагуу тархвар судлалын тандалт судалгааны үндсэн дээр вакцины тунг тогтоодог. Тун хэтрүүлгийн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй. Вакцин ийлдсийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу хийх ёстой байдаг.

Өмнө жил галзуугийн вакцины хомсдол үүссэн байсан. Вакцины нөөц хангалттай байгаа юу?

-Тархвар судлалын заалтаар 2022 онд галзуугийн эсрэг вакцин 28000 хүн тун захиалан 2022 оны зургадугаар сарын 30 нд ирсэн. Өнөөдрийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд галзуугийн эсрэг вакцины нөөц 9000 хүн тун, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн халдварт өвчний дэгдэлтийн бэлэн байдлын нөөцөд 3000 хүн тун, аймаг нийслэлийн эрүүл мэндийн газруудуудад 1500 хүн тун орчим байна.

Зоонозын өвчний вакцин ийлдэс нь тендерээр худалдан авалт хийгддэг. Ковидоос шалтгаалсан олон улсын тээврийн сааталтай холбоотой хугацаа хоцрох асуудлууд гарсан байсан. Нэмэлт болон яаралтай нийлүүлэх талаар холбогдох газруудад албан тоот, санал, хүсэлтүүдийг хүргүүлсэн байгаа. Энэ онд хугацаа алдахгүй ирнэ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ковидын хуулиар 7 ТНБД, 11 агентлагийн дарга сонгон шалгаруулалтгүй томилогдсон байна

Цар тахлын хууль өнгөрсөн 2020 онд батлагдаж, уг хулуийн дагуу сонгон шалгаруулалт зарлахгүйгээр төрийн албаны томилогоо хийгдэж эхэлсэн юм. Харин Цар тахлын хуулийн хэрэгжих хугацаа хоёр жил үргэлжил

Түүх соёл, аялал жуулчлал, археологийн олдворын өлгий нутгийг төрийн тусгай хэрэгцээнд авна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2022.07.26) Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэр

Орон сууцны үнэ өмнөх оноос 12.4 хувиар илүү өсжээ

Үндэсний статистикийн хорооноос орон сууцны үнийн талаарх мэдээлэл гаргажээ.Тодруулбал, "Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар, өмнөх сараас 0.4 хувиа