loader
Соёл амралтын хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэнг олон улсын стандартын дагуу зүлэгжүүлнэ

Соёл амралтын хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэнг олон улсын стандартын дагуу зүлэгжүүлнэ

Соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк, Төв цэнгэлдэх хүрээлэнг олон улсын стандартын дагуу зүлэгжүүлэх, тохижуулах ажлуудаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгожээ. Энэ талаар өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлсэн байна.

Мөн хүүхдийн 522 тоглоомын талбайг угааж цэвэрлэн, 187 талбайг засаж сайжруулжээ. Өмнөх зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга 16 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 78.8 хувьтай биелжээ. Тухайлбал, нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх үүрэг өгсөн байна. Энэ хүрээнд 3900 иргэн, аж ахуйн нэгж 263.13 тонн хог хаягдлыг зөөн тээвэрлэжээ.

Мөн  2199 золбин нохой, муурыг устгасан байна. 10 гаруй хоногийн хугацаанд 403 гараж буулгахаар төлөвлөснөөс 246 гараж чөлөөлж, 20 мянган метр урт хашаа, хайс буулгахаар төлөвлөснөөс 23 хашаа чөлөөлжээ.

  • Зөвшөөрөлгүй гараж, хайс, хашааг буулгаж орц, гарцыг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудаа шуурхай зохион байгуулж, олон нийтэд нээлттэй мэдээлж ажиллах.
  • Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ ногоон байгууламжууд болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, тохижилт, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлуудаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгов  гэж Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хятад улсад хөл хориог эсэргүүцсэнээс болж эмх замбараагүй байдал үүсжээ

Хятадын өмнөд хэсэгт орших Гуанжоу мужид коронавирусийн халдварын эсрэг хөл хориог эсэргүүцсэн жагсаалаас үүдэн эмх замбараагүй байдал үүсжээ. 13 сая хүн амтай тус хотын оршин суугчид гудамжинд гарч,

Гадаад төрхийг нь шүүмжилсэн хүмүүст Селена Гомез хариу барьжээ

"Алтан бөмбөрцөг" наадамд оролцсоных нь дараа гадаад төрхийг нь шүүмжилсэн хүмүүст дуучин Селена Гомез хариу барьжээ.Саяхан болсон 2023 оны Алтан бөмбөрцөг наадмын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирсэн

Эрээн хот эрчим хүчний нүүрсний задгай тээврийн экспортыг зөвшөөрлөө

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс эхэлж, задгай вагоноор эрчим хүчний нүүрс импортлохыг зөвшөөрсөн мэдэгдэл гаргалаа. Үүнээс өмнө тавду