loader
Малдаа яваад сураггүй болсон 61 настай иргэнийг эсэн мэнд олжээ

Малдаа яваад сураггүй болсон 61 настай иргэнийг эсэн мэнд олжээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Хөх-Овооны бууц” гэдэг газар  тус сумын харьяат малчин Б нь 12.04-ний өдрийн 18:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ малаа хураана гэж мотоциклтой яваад сураггүй болсон бөгөөд мөн өдрийн 23:30 цагт гэрээс нь урд зүгт 1 км орчмоос мотоцикл болон эд зүйлсийг нь олсон тухай дуудлагыг 12.05-ны өдрийн 00:48 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн малчин Б /61 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 12.05-ны өдрийн 01:20 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 09:17 цагт гэрээс нь баруун урд зүгт 3 км-т “Арвижихын гол” гэдэг газар иргэн О-нд очсон мэдээллийн дагуу очиж шалган тухайн иргэнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шашны байгууллагууд хамтдаа НҮБ-ын Олон Улсын Энх Тайвны өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн байна

Албан ёсны арга хэмжээний дараа шашны байгууллагын төлөөллүүд хамтран хот тохижилт үйлчилгээний заавраар төв талбайн усан оргилуур болон түүний ойр орчмыг угааж цэвэрлэх САЙН ДУРЫН ҮЙЛЧЛЭЛ хийсэн юм.

Гашуунсухайт боомтоор өдөрт хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 500 давжээ

Гашуунсухайт боомтоор өдөрт хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 500 давжээ.Тодруулбал, Гашуунсухайт хилийн боомтоор 523 нүүрс тээврийн хэрэгслээр 66,944 тонн, Шивээхүрэн боомтоор 98 тээврийн хэрэгслээ

Сүүлийн 14 хоногт согтуугаар автомашин барьж осол гаргасан 25 хэрэг бүртгэгдсэн байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав сүүлийн 14 хоногт хийж, гүйцэтгэсэн