loader
Монгол улс түүхэндээ хамгийн олон буюу 71.1 сая мал тоолууллаа

Монгол улс түүхэндээ хамгийн олон буюу 71.1 сая мал тоолууллаа

Мал, тэжээвэр амьтдын тооллогын урьдчилсан дүнгээр энэ онд улсын хэмжээнд 71.1 сая толгой мал тоолжээ. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Тодруулбал, 2022 оны жилийн эцэст, нийт мал сүрэгт,

  • Адуу 4.8 сая – 6.8%
  • Үхэр 5.5 сая – 7.7%
  • Тэмээ 470.4 мянга – 0.7%
  • Хонь 32.7 сая – 46%
  • Ямаа 27.6 сая – 38.8%-ийг эзэлж байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн 5 аймаг:

  • Хөвсгөл аймаг 6.3 сая толгой мал
  • Архангай аймаг 5.9 сая толгой мал
  • Төв аймаг 5.11 сая толгой мал
  • Хэнтий аймаг 5.1 сая толгой мал
  • Сүхбаатар аймаг 4.6 сая толгой мал тоолуулжээ.

Сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг харвал:

  • 2013 онд 45.1 сая
  • 2014 онд 51.9 сая
  • 2015 онд 55.9 сая
  • 2016 онд 61.5 сая
  • 2017 онд 66.2 сая
  • 2018 онд 66.4 сая
  • 2019 онд 70.9 сая
  • 2020 онд 67 сая
  • 2021 онд 67.3 сая толгой мал тоологдож байсан.

Дээрх үзүүлэлтийг харвал малын тоо толгой 2013 оноос 2019 он хүртэл өссөөр 2020 онд 67 сая болж буурсан байна. Харин өнгөрсөн онд 67.3 сая толгой мал тоологджээ.

Мал аж ахуйн эдийн засагт оруулах нөлөөллийг авч үзвэл, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаагийн 92 орчим хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг. Харин аймаг, орон нутгийн хувьд ДНБ-ий дийлэнх буюу дунджаар 38.4 хувийг нь бүрдүүлдэг.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Морин хуурын чуулгынхан Монгол Улсын Соёл элч боллоо

Морин хуурын чуулгыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээг гардуулан өгчээ.

“Бүргэдийн баяр-2023” наадам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 3-р сарын 4, 5-ний өдрүүд

Туул гол дагуух хог хаягдлыг цэвэрлэжээ

НОБГ-ын Аврах ангийн “Ахлагчийн зөвлөл” хоёрдахь жилдээ “Эх дэлхийгээ хайрлая” уриалгыг дэвшүүлэн, сайн дурын ажлыг зохион байгууллаа.Энэ хүрээнд Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш хошуу хүртэл 3 км зайд