loader
Замын-Үүд боомт хэвийн горимд шилжлээ

Замын-Үүд боомт хэвийн горимд шилжлээ

Замын-Үүд боомтын зорчигч тээврийн цогцолборын барилга байгууламж болон барилгын дотор, гадна засал, инженерийн шугам сүлжээ, зам тохижилтын ажлууд дуусжээ. Нийт 19.72 га талбайн бүтээн байгуулалтын ажлыг улсын комисс хүлээн авлаа.

Боомтын сэргэлтийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, бүтээн байгуулалтын төслийг Монгол Улсын төсвийн хөрөнгийн 30 тэрбум төгрөг, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 233 сая юанийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн юм.

зураг
 
Замын-Үүд сумын ЗДТГ

Мөн цар тахлын улмаас тусгай горимд шилжин ажиллаж байсан Замын-Үүд олон улсын боомтын авто замыг өнөөдрөөс нээж зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлснийг Замын-Үүд сумын ЗДТГ-аас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатар хотод ₮313,400 болж нэмэгдэв

2023 онд мөрдөх хүн амын амьжиргааны доод түвшнийг Үндэсний статистикийн хороо шинэчилсэн байна.Хүн амын амьжиргааны доод түвшнийг шинэчлэн тогтоох тухай хуулийн дагуу нийслэлийн бүсэд 313 мянга 400

“Тавантолгой төмөр зам” ХХК-д БЭТ томилогдоод юу хийв?

“Тавантолгой төмөр зам” ХХК-д БЭТ томилогдоод юу хийв? Нүүрсний хулгайтай тэмцэхтэй холбоотойгоор Засгийн газар 2022 оны 12-р сарын 12-ны өдөр “Тавантолгой төмөр зам” ХХК-д онцгой дэглэм тогтоож Бүрэ

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ