loader
“Тавантолгой төмөр зам” ХХК-д БЭТ томилогдоод юу хийв?

“Тавантолгой төмөр зам” ХХК-д БЭТ томилогдоод юу хийв?

“Тавантолгой төмөр зам” ХХК-д БЭТ томилогдоод юу хийв? Нүүрсний хулгайтай тэмцэхтэй холбоотойгоор Засгийн газар 2022 оны 12-р сарын 12-ны өдөр “Тавантолгой төмөр зам” ХХК-д онцгой дэглэм тогтоож Бүрэн эрхт төлөөлөгчөөр Н.Мягмарыг томилсон. Энэ хугацаанд ямар ажлууд хийгдэв? Засгийн газар “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам , “Богдхан” төмөр замын суурь бүтэц барих төслийн ажил зэрэг гэрээг төрийн нууцаас гаргахыг даалгасан. Энэ хүрээнд маш нууц, нууц зэрэглэлтэй 39 гэрээг ил болгож, www.ttz.mn сайтад байршуулжээ. Дээрх төслүүдийн хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөө, хэрэгжилт, худалдан авах ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хамтарсан хяналт шалгалт хийх ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн валютын орлого, экспортын тээвэрлэлтийг нэмэх ажлын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн “Мүгэн Логистик” ХХК болон “Жи Ар Капитал Логистик” ХХК-иудтай байгуулсан 100 хагас вагон түрээслэх гэрээг цуцалж, “Монголросцветмет” ТӨҮГ-т хүлээлгэн өгчээ. “Богдхан төмөр зам” төслийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээр хариуцуулан гүйцэтгүүлэх, тус төмөр замын шугамыг эцэслэн тохирох асуудлыг ОХУ-ын талтай ярилцах үүргийг Засгийн газраас мөн өгсөн. Үүний дагуу Богдхан төмөр зам төслийн барилгын ажлыг түр зогсоожээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцэд хэсэгчилсэн байдлаар техникийн комисс бүрэн ажиллаж дууслаа. Ингэснээр төмөр замын суурь бүтцийг бүхэлд нь байнгын ашиглалтад оруулах бэлтгэл ажил хангагдаад байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийн ажлыг эхлүүлэхээр холбогдох байгууллагуудад мөн санал хүргүүлжээ.
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Банкны ажилтан хуурамч гүйлгээгээр 360 сая төгрөг завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад энэ сарын сарын 19-ний өдрийн 18:00 цагт банкнаас мөнгө алдагдсан тухай гомдол бүртгэгджээ.Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах банкны ажилтан

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад зарим эмийг нэмлээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх э

0-5 хүртэлх насны хүүхдүүдийн вакциныг ЦЭЦЭРЛЭГТ нь хийж байна

Томуу төст өвчин үүсгэгч дөрвөн вирус эргэлтэд байна. Томуугийн тархалт ихсэж байгаа энэ үед маск зүүх, гарын ариун цэвэр хангах, зай барих зэрэг ковидын үед баримталж байсан дэглэмээ сахихыг ХӨСҮТ-өө