loader
Мориноос унаж гэмтсэн шалтгаанаар нийтдээ 600 гаруй хүн ирснээс  242 хүүхэд аж

Мориноос унаж гэмтсэн шалтгаанаар нийтдээ 600 гаруй хүн ирснээс 242 хүүхэд аж

Энэ зун мориноос унаж гэмтэл авсан болон  могойд хатгуулсан  хүүхдийн тоо харьцангуй их байгаа тухай ГССҮТ-ийн мэдээлэв.


2022 оны эхний хагас жилийн байдлаар тус төвийн яаралтай түргэн тусламжийн тасагт мориноос унаж гэмтсэн шалтгаанаар нийтдээ 600 гаруй хүн ирснээс  242 хүүхэд аж.  Үүнээс 18-аас дээш насныхан 358 хүн байна.

Мориноос унаж гэмтсэн хүүхдүүдийн дийлэнх хувийг 8-11 насныхан эзэлж байгаа бөгөөд ихэнх нь тархины гэмтэл, дээд, доод мөчний хугарал, гэмтэлтэй байсан байна. Улсын баяр наадам дөхсөнтэй холбоотой сүүлийн долоо хоногт мориноос унаж бэртэн ирж байгаа хүүхдийн тоо эрс нэмэгдсэн гэдгийг ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгаас онцгойлон анхаарууллаа. 

Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй морь унуулахгүй байх, хамгаалалтын бүрэн хувцас өмсүүлэх, хүүхдийг уралдааны морь унаж сурсан үед нь уралдаанд оролцуулах, эмээлийн олом чанга эсэхийг шалгаж байж морь унуулах, уралдаанд оролцохдоо унаач хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарахыгг ГССҮТ-өөс зөвлөв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Замын “Түгжрэлийн эсрэг бодлого 2022” хэрэгжиж эхлэнэ

Гол асуудал бол зохиомол түгжрэл байна. Зохиомол түгжрэл нь шүүх цагдаа, хашаа хороо, автобусны урт богино зайны эргэлт, уулзвар, барилга гэх мэт асуудлууд багтах юм. Өөрөөр хэлбэл хотын төвлөрөл гол түгжрэл үүсгэж байна

Ж.Бямбасүрэн: Хилийн боомтыг түр хаах нөхцөл үүсээгүй

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.Энэ үеэр хил хаах эсэх тухай ярьсан юм.Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн “Автозамын боомтуудад иргэдийн хөдөлгөөнийг

Фэйсбүүк эзэмшигч Мета компани 11,000 гаруй ажилтнаа халах шийдвэрийг өчигдөр зарлалаа

Фэйсбүүк, Инстаграм зэрэг дэлхийн томоохон сошиал платформуудыг эзэмшигч Мета компани 11,000 гаруй ажилтнаа халах шийдвэрийг өчигдөр зарлалаа.Энэ нь тус компанийн нийт ажиллах хүчний 13 орчим хувь бол