loader
Хоёр сарын хугацаанд 28,503 толгой амьд мал экспортолжээ

Хоёр сарын хугацаанд 28,503 толгой амьд мал экспортолжээ

Улсын хэмжээнд нийт 200.1 мянган малчин өрхөд 71.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан урьдчилсан дүн гараад байгаа.

Махны экспортын тухайд манай улс үхрийн түүхий мах 8,000 тонн, дулааны аргаар боловсруулсан үхрийн мах 5,000 тонныг, харин адуу, хонь, ямааны түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг хязгаарлалтгүй гаргахаар баталжээ.

2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар байдлаар БНХАУ, ОХУ, Япон, Казахстан, Киргизстан, Узбекистан, Азербайжан, Иран, Арабын нэгдсэн Эмират, Катар, Хонконг, Вьетнам улсууд руу 50.6 сая ам.долларын өртөг бүхий 16.1 мянган тонн мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон болохыг салбарын яамнаас мэдээлэв. Тодруулбал, 6.9 мянган тонн адууны мах, 144.5 тонн үхрийн мах, 3.9 мянган тонн хонь, ямааны түүхий мах, 5 мянган тонн боловсруулсан мах,  252 тонн дайвар бүтээгдэхүүн байна.

Харин амьд малын экспорт өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн бөгөөд оны эцсийн байдлаар 2.4 сая ам.долларын өртөг бүхий 23,100 толгой хонь, 5,392 толгой ямаа, 11 толгой адуу нийт 28,503 толгой мал экспортолжээ.

Хилээр амьд мал экспортод гаргах тухай Засгийн газрын тогтоолыг 2019 онд цуцалж байсан билээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Засгийн газар төсвийн хэмнэлтийн бодлогын талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 09:00 цагт эхэллээ.

Цагдаагийн албан тушаалтан иргэний амь хохироосон хэргийг шүүхэд шилжүүллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 798 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу

Боомтоор нүүрсний 1300 гаруй автомашин хоосон гаргасан гэх хүмүүсийг цагдан хорив

Нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой Транс” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай Д.Дагвадорж, “МБМтранс” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай Г.Мөнхдөл, “ Зун Мен” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, э