Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.Орчны эрүүл мэндийг сайжруулах, хүнд ээлтэй эрүүл орчин бүрдүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг хангаж, оролцоог нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтрагч талууд холбогдох мэдээлэл хийж, санал солилцлоо.
2. Ундны усны чанар, аюулгүй байдлыг хангаж, хөрсний бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах
3. Орчны эрүүл мэндийн тандалт, судалгаа, үнэлгээний чанарыг сайжруулах
4. Уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд учирч болох аюул, эрсдэлийн үед хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх
5. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох
6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах
7. Хүний эрүүл мэндэд химийн бодисын үзүүлэх нөлөөллийг тандан судлах
Сэтгэгдэл үлдээх