loader
Агаарын бохирдолтой орчинд хөлдөөсөн бууз хүний эрүүл мэндэд халтай

Агаарын бохирдолтой орчинд хөлдөөсөн бууз хүний эрүүл мэндэд халтай

Улаанбаатар хотод сайжруулсан түлш  буюу шахмал түлш хэрэглэдэг болж, агаарын бохирдол, утаа өнгөрөгч хоёр жилд харьцангуй бага байсан. Харин энэ өвөл иргэд утаа, угаар их байна, хоолой хорсож, нүд аргаж байна хэмээн бухимдаж эхэлсэн. Үнэндээ ч улаанбаатарын утаа зөвшөөрөгдөх (50 AQI- зөвшөөрөгдсөн хэмжээ, 481AQI- Баянхошуу орчмын хэмжээ) хэд дахин их байв.

Энэ бол нийслэлчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас уур бухимдыг нь барж байна. Шахмал түлш гэдэг бол нунтагласан нүүрсийг барьцалдуулагч бодистой хольсон хэлбэр. Үүнийг шатаахад нүүрстөрөгчийн дан исэл ихээр ялгардаг байна. Тодруулбал агаарт буй нэг сая молекул тутамд 70 ширхэг нүүрстөрөгчийн дан исэл байхад л хүний эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлж байдаг аж. Хүний цусанд химиглобин гэх  хүчилтөрөгчийг зөөх үүрэгтэй уураг байдаг ба энэ нь нүүрстөрөгчийн дан ислийг 100 дахин илүү хурдтайгаар дамжуулдаг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсан байдаг. Хэрэв таны толгой өвдөж, дотор муухайрч бөөлжиж эхэлвэл хордсоны илэрхийлэл.Эцэстээ хүчилтөрөгчийн дутагдалд орж ухаан алдах бөгөөд тархи үхжиж эхэлдэг байна. Ийм учраас сар шинийн баярын гол хүнс буузаа гадаа хөлдөөж болохгүй. Агаарын бохирдолтой орчинд хөлдөөсөн бууз хүний эрүүл мэндэд халтай. Тэгэхээр та бүхэн зориулалтын хөлдөөгчинд, үйлдвэрийн орчинд хийсэн бууз, банш худалдан авах нь өөрийн болон бусдын эрүүл мэндийг бодсон ухаалаг алхам болох юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

АНУ-ын иргэн Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жи

ТОЙМ: ЭНЭ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

УИХ-ын нэгдсэн чуулган энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. · Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Лозанн-2020" олимпын наадамд 1,800 тамирчин өрсөлдөнө

00:0000:00"Лозанн-2020" олимпын наадамд 1,800 тамирчин өрсөлдөнөSara, ikon.mn - text to speechЗалуучуудын өвлийн олимпын III наадам Швейцар улсын Лозанн хотноо 2020 оны нэгдүгээр сарын 09-22-ны өдрүүд