“ЭМДЕГ-ын дарга, удирдлагуудыг огцруулъя” сэдвээр “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо”-ноос мэдээлэл хийлээ.
Холбооны төлөөлөл "Манай холбоонд 3500 эмч нар нэгдэж үйл ажиллагаагаа явуулдаг. Бид нийт хүн амын 70 хувьд эрүүл мэндийн анхан шатны тусламж хүргэдэг. Өнөөдөр 2022 оны санхүүжилтээ авч чадахгүй байна. Тиймээс ЭМДЕГ-ын дарга Г.Бямбасүрэнг огцрохыг шаардаж байна.
Бүтэн жил ЭМДЕГ-аас батлагдсан төсвөө авч чадахгүй асуудал үүсээд байна. Бид эхний улирлын санхүүжилтийн 50 хувийг авсан, үлдсэн сарынхаа төсвийг авч чадаагүй. Ингээд төсөв баталсан УИХ-ын дарга Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлж байж санхүүжилтээ авсан.
Одоо 7,8 сарын санхүүжилтийн 20 хувийг өгөхгүй байна. Яагаад өгөхгүй байгаа талаараа тайлбар мэдээлэл өгдөггүйд нь гайхаж байна. ЭМ-ийн сайд С.Энхболдтой уулзаж шаардсан. Энэ байдлыг хэлж 20 тэрбум төгрөг шийдүүлсэн боловч ЭМДЕГ-ын дарга Г.Бямбасүрэн гүйцэтгэлийн гэрээгээ хангаж чадаагүй гэсэн. Бид тус даргатай уулзаж, асуухад таван цаг суулгаад гаргасан. Сайд өчигдөр өрхийн эмнэлэг дээр очиж Ehospital програмыг шалгаж өрхүүд сайн ажиллаж байна гэж хэлсэн” гэв.
















Сэтгэгдэл үлдээх