loader
АНУ-ын Элчин сайд Майкл Клеческиг Алтан гадас одонгоор шагнав

АНУ-ын Элчин сайд Майкл Клеческиг Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайд Майкл Клечески ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд хоёр дахь Компакт гэрээ байгуулсан нь Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, усны нийлүүлэлтийн хомсдолын сөрөг нөлөөллийг бууруулах онцгой ач холбогдолтой болсныг дурдав.

Элчин сайд Майкл Клечески Монгол Улсад ажилласан хугацаандаа Монгол Улсын ардчиллын үйл явц, хөгжил дэвшлийг ажиглаж байсан бөгөөд цар тахлын амаргүй цаг үед ч харилцаа, хамтын ажиллагаа идэвхжин хөгжсөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн зарлиг гаргаж, Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийг ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг Төрийн дээд шагнал-Алтан гадас одонгоор шагналаа.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Европын Холбоо манай улсад 2021-2024 онд нийт 31 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилт олгохоор болоод байна

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 21 дүгээр хуралдаан Улаанбаатар хотноо болж буй.Хуралдааныг Монголын талаас Гадаад Харилцааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхб

ЕХ эрчим хүчний салбарын стратегийн түншлэлийн тухай санамж бичиг Азербайжантай байгуулав

Азербайжан, Европын Холбоо /ЕХ/ Эрчим хүчний салбарын стратегийн түншлэлийн тухай харилцан ойлголцлын санамж бичигт даваа гарагт гарын үсэг зурлаа. Баримт бичигт Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев,

Монгол, Японы харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, бүлгийн хүндэт зөвлөх Т.Никай нар хүндэтгэлийн зоог барилаа.