loader
Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаанд оролцох иргэн, ААН-ээс төлбөр авахгүй

Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаанд оролцох иргэн, ААН-ээс төлбөр авахгүй

НЗДТГ-аас жил болгон "Намрын ногоон өдрүүд" болон хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулдаг.

Энэ жил эдгээр худалдаа, үйлчилгээг хэрхэн зохион байгуулах талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал, Хөдөө аж ахуйн газрын газар тариалан мал аж ахуйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Сүхбаатар нар мэдээлэл өглөө.

Нийслэлийн есөн дүүрэгт наймдугаар сарын 1нээс эхлэн 31 байршилд төмс, хүнсний ногооны худалдааг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 7 дүүргийн 17 байршилд 186 цэг иргэдэд үйлчилж байна.

Орон нутгаас ирсэн ногоочдоос төлбөр болон нэмэлт түрээс авахгүйгээр худалдааг зохион байгуулж буй аж. Мөн 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн есөн дүүрэгт 22 байршилд хичээлийн хэрэгслийн худалдааг зохион байгуулахаар бэлтгэж байна.

Батлагдсан байршлуудад иргэн, аж ахуйн нэгжүүд асар, майхнаа өөрсдөө бэлтгэн авч ирээд үнэ, төлбөргүйгээр худалдаа, үйлчилгээ явуулах боломжтой гэж Нийслэлийн захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал мэдэгдлээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

О.Хулан:  "ЭТТ" тээвэрт асар өндөр үнэ төлж, "шороо" зөөж байна

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN

Залуучуудын хөгжлийн аян эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 15 багц ажил бүхий “Залуучуудыг дэмжих арга хэмжээний дэлхийн хөтөлбөр”-ийг 1995 онд баталж дэлхий нийт, улс орнуудын удирдлага, олон нийтийн анхаарлыг үүнд хандуулах зорилгоо

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ МОНГОЛ УЛСАД БИОЛОГИЙН ЗЭВСЭГЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ЛАБОРАТОРИ ОГТ БАЙХГҮЙГ АЛБАН ЁСООР МЭДЭГДЭВ

Энэ асуудлаар Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргасан. Харин өнөөдөр сайд Б.Батцэцэг албан ёсны хариулт өгсөн байна.