loader
Орхон голын гүүрнээс машинтайгаа унасан жолоочийг эрэн хайж байна

Орхон голын гүүрнээс машинтайгаа унасан жолоочийг эрэн хайж байна

Сэлэнгэ аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, Шаамар сумын Охиндий багийн Орхон голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живжээ.

Энэ талаарх дуудлагыг аравдугаар сарын 11-ний өдрийн 08:13 цагт Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газарт өгчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход, иргэн Ш-ийн “Тоёота Приус -20” загварын суудлын автомашин Орхон голын усанд живсэн байсныг 30 минут ажиллан татан гаргасан байна

Автомашины жолооч Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 19:30 цаг хүртэл осолдсон газраас хойд зүгт 32 км/-т Шаамарын салаа гэдэг газар хүртэл завиар урсаж, мөн 3 метрийн гүнд 4 удаа шумбалт хийн зохион байгуулсан. Аравдугаар сарын 12-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шатахуун тээвэрлэж явсан ачааны автомашин онхолдож, хоёр хүн нас баржээ

Ховд аймгийн төвөөс 120 км, Манхан сумын Ботгон багийн “Ботгоны хавцал” гэдэг газар ачааны машин замын хажуу руу унаж, автомашины бүхээгт хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр буюу 11.14-ний

Цэргийн албан хаагчийг ангиас нь 20 хоног гарган ажил хийлгэсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт нийт 230 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.Тухайлбал, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар

Мал хулгайлсан 69 хэргийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэлтийг ахиулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Мал, мах нэгдсэн арга хэмжээ”-г жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ ж