loader
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Айлчлалын үеэр “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Цахим салбарынхан нийгмийн сэтгэлзүйн асуудлыг хөндөнө

Монголын сайтын холбооноос хоёр жил тутамд цахим сэтгүүл зүйн форумыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд ирэх тавдугаар сарын 03-ны өдөр Цахим сэтгүүл зүйн IV чуулганыг “Цахим бүслэлт ба Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд “Новотел” зочид буудлын гурван давхрын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СУУРЬ ҮНЭ 13 ХУВИАР ӨСЛӨӨ

"MЭК" судалгааны байгууллага хүнсний үнийн өсөлтийн харьцуулсан дүнгээ танилцууллаа. 2022 оны нэгдүгээр сарын 3-наас 2023 оны нэгдүгээр сарын 2-ны хооронд буюу өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүнсний бүтээгдхүүний суурь үнэ 13,5 хувиар өсжээ.

Элсэлтийн Ерөнхий Шалгалт маргааш 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ

2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт маргааш 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ. Шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваарийн дагуу улс орон даяар зэрэг зохион бай