loader
ОРОН НУТГИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН САЛБАРЫНХАН ХУРАЛДЛАА

ОРОН НУТГИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН САЛБАРЫНХАН ХУРАЛДЛАА

Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөл,  Шинжлэх ухааны сантай хамтран 21 аймаг, нийслэлийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, шинжлэх ухаан, технологи, инноваци, дээд боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалт хариуцсан мэргэжилтэн, Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүдэд зориулсан цахим семинарыг зохион байгууллаа. Сургалтад нийт 55 гаруй албан хаагч хамрагдлаа.

Семинараар аймаг, нийслэлд тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх, бодлого үйл ажиллагаанд тусгах, шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, аймаг, нийслэлийн ШУТ-ын салбар зөвлөлийн үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх, тус чиглэлд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт амжилттай хэрэгжүүлж буй сайн туршлагын талаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газраас Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байсан Боловсрол, соёл урлагийн газрыг Боловсрол, шинжлэх ухааны газар болгон өөрчлөн зохион байгуулсан. БШУ-ы сайдын 2022 оны А/125 дугаар бүхий тушаалаар “Аймаг, нийслэлийн Боловсрол, шинжлэх ухааны газрын бүтэц, орон тооны жишиг хязгаар, А/61 дугаар тушаалаар “Аймгийн Боловсрол, шинжлэх ухааныг азар, Нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн журам”-ыг тус тус баталсан нь аймаг, орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлсэн юм.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн санхүүжилт, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтыг эцэслэн тохирлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр бараалхав.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-тай сайн хөршийн найрс

“Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ Монгол У

Хан-Уул дүүргийн халтиргаа ихтэй зам талбайд давстай авдрууд тавьжээ

Хан-Уул дүүргийн алслагдсан бүсийн гэр хорооллын уруу зам, нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа ихтэй өгсүүр болон уруу авто замуудад яаралтай үед ашиглах давсны авдрыг тавьжээ.Тодруулбал, 10 байрш