loader
Х.БАТТУЛГА: АРДЧИЛСАН НАМД ЭВ ДУТАЖ БАЙГАА Ч ХҮЧ ДУТАХГҮЙ

Х.БАТТУЛГА: АРДЧИЛСАН НАМД ЭВ ДУТАЖ БАЙГАА Ч ХҮЧ ДУТАХГҮЙ

May be an image of map and text that says '8 орон нутгийн сонгуульд хамтын хучээр 2020 оны аймаг ялалт байгуулсан. 147 сумаас 147 суманд ялалт улсын хэмжээнд 330 байгуулсан. увс 54.7% багаас9 9багт сон сонгууль улсын хэмжээнд 1810 болсноос 503-т нь ялалт байгуулсан. архангай говь-алтай хевсгел булган дундговь омнеговь сухбаатар'

Сүхбаатар аймгийн Ардчилсан намын гишүүд, ардчиллыг дэмжигч иргэдтэй уулзаад өнөөдөр Дорноговь аймагт ирлээ.

Сүхбаатар аймаг бол УИХ-ын ээлжит сонгуулиар Ардчилсан намын төлөөллийг сонгосон, намын анхан шатны байгууллага нь зохион байгуулалт, эв нэгдэл сайтай аймаг юм.

Намайг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Орон нутаг хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Батсуурь аймгийнхаа намыг сайтар зохион байгуулсан байна. Гар нийлж ажилладаг тул цаашид ч ойлголцоод ажиллана.

Өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуулиар Ардчилсан нам олонхыг бүрдүүлж чадаагүй, одоо ч хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй байгаа. Гэхдээ, Сүхбаатарын Ардчилсан нам шиг улс даяарх намын анхан шатны байгууллагууд хүчтэй хэвээр байна.

May be an image of 4 people and people standing

Жишээ нь:

▪️ 2020 оны орон нутгийн сонгуульд 8 аймагт, 330 сумаас 147-д нь, улсын хэмжээнд 50-с дээш хувьтай Ардчилсан намын анхан шатны нэгжүүд ялалт байгуулсан.

▪️ УИХ-ын сонгуулиар иргэдийн 56 хувийн саналд ердөө УИХ-ын 14 суудал ногдсон гэх мэт тоо баримт бий. Энэ нь бид хүчээ нэгтгэж, эвсэж чадвал шат шатандаа ялалт байгуулах бүрэн боломжтойг илтгэж байгаа билээ.

Ардчилсан намд эв дутаж байгаа ч хүч дутахгүй ээ!

#ЭвНэгдэл-тэйгээр 2024 оны сонгуульд #Ялалт байгуулж, шинэ #Хөгжил-ийг бүтээцгээе.May be an image of 11 people, people standing and outdoors

May be an image of 2 people and people standing

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн мэдээллийг цахим болгожээ

"Эрдэнэс Монгол” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай авто замын байнгын бэлэн байдал, бүртгэл мэдээллийг хариуцан ажилладаг билээ.Тэгвэл уг компаниас Тавантолгой-Гашуунсу

Үндсэн хуулийн өөрчлөлтийг цэцээр хянан хэлэлцэх зааг хязгаарыг боловсронгуй болгох ёстой

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэллээ. Ээлжит бус чуулганы нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр:Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,Олон улсын хурцадм

Л.Оюун-Эрдэнэ хэрэгт холбогдсон гишүүдээ шалгуулахыг “үүрэгджээ”

МАН-ын бүлэг өнөөдөр /2022.12.19/ хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Мөн бүлгийн хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар гишүүдэд мэдээл