loader
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Эдди Теотой уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Эдди Теотой уулзлаа

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан ёсоор угтах ёслол боллоо.


Ёслолын дараа Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн зөвлөлийн дарга, Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Эдди Теотой уулзлаа.

Айлчлалын хүрээнд Сингапурын Темасек олон улсын сан, Хуримтлалын төв сан, Орон сууцны хөгжлийн зөвлөл зэрэг байгууллагад зочилж, СингапурынХарилцаа холбоо, мэдээллийн сайд, Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын удирдлагатай тус тус уулзаж, дэлхийн олон улс оронд үлгэр жишээ болсон Сингапур Улсын хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах талаар ярилцаж, зарим тодорхой тохиролцоонд хүрч байгааг Ерөнхий сайд тэмдэглэжСингапур Улсын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах, Сингапур Улстай үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.


Уулзалтын үеэр Сингапурын хуримтлалын сангийн туршлага, менежмент, хот төлөвлөлт, нийтийн орон сууцны хөтөлбөр, цахим засаглал, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, МИАТ төрийн өмчит компанийг сонгон загвар маягаар хөгжүүлэх, зөвлөх үйлчилгээ авах, ухаалаг нэгдсэн системд тулгуурлан авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зэрэг салбар чиглэлд Сингапур Улстай хамтран ажиллах талаар тодорхой санал солилцлоо.


Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлал нь Монгол, Сингапурын найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг улам гүнзгийрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийллээ.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Монгол Улс дахь ганц маскны үйлдвэр нь Хэбэй мужаас түүхий эдээ авдаг. Тиймээс түүхий эд дутагдалтай байгаа"

Улсын Онцгой комисс шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ажиллах х

Алдарт модель Кара Делевинь олны өмнө дахин гарч ирлээ

Кара Делевинь даваа гарагийн үдэш Каннд зохион байгуулагдаж буй MIPCOM 2022 арга хэмжээнд хүрэлцэн ирлээ. Өнгөрөгч есдүгээр сард мансуурсан байдалтайгаар онгоцны буудал дээр ирсэн түүний эрүүл мэндийн

Гамшгаас хамгаалах “Цагаан ном-2021”

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, гамшгийн нөхцөл байдал, түүний талаарх үнэлэлт, дүгнэлтийг бодит байр сууринаас тодорхой баримтад тулгуурлан олон нийтийн оролцоог хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг дөрөвдэх жилдээ англи, монгол хэлээр эрхлэн гаргалаа.